ВИДЕО: Амьтад хэрхэн ус уудгийг усан дотроос нууц камераар бичжээ


Дэлхий дээрх бүхий л амьтад ус хэмээх чандмань эрдэнээр ундаалж оршин тогтнодог билээ.

Цангаагаа тайлахаар устай хувинд дөхөн ирж буй ус ууж буй цөлийн амьтдыг харуулсан, нэгэн залуугийн нууц бичлэг олны хайрыг татаад байна. Бид бичлэгээс зөгий, тахиа, илжиг, туулай зэрэг олон амьтдыг харж болно. Энэхүү бичлэгийг Жон Уйлс хэмээх залуу Техасын эрчим хүч, тогтвортой амьжиргааны хээрийн лабораторийн талбайд хийжээ.

“Би бичлэгээ засварлаж байхдаа Жеоржийн (туулай) царайны хувирлыг хараад маш их гайхсан. Би түүнийг бусад туулайнуудаас дор нь л ялгана, яагаад гэвэл түүний чихэн дээр жижигхэн тэмдэг байдаг. Мөн живж байсан зөгийнүүд аврагдсан шүү” гэжээ.

Сонирхуулахад, Жон Нью Йоркоос алс хол хөдөө нутаг руу нүүж экологийн-ухамсарт эргэлтийн системээр нарны эрчим хүч, бордоотой 1600$-ын орчин үеийн байшин барьжээ. Тэр магадгүй хотын бөөгнөрөл, түгжрэлээс холдохыг хүссэн байх. Энд байх хугацаандаа хөөрхөн амьтдын хөгжилтэй бичлэгийг ийнхүү хийжээ.

 

#video #animals