Марина: Мэнгэ минь намайг хэн болохыг илтгэж, ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛАХАД СУРГАСАН


Э.Цовоо | YOLO.MN
2017-05-10

Зарим хүүхэд өөрийнхөө ямар нэг зүйлд ихээхэн ач холбогдол өгч түүнийгээ өө сэв гэж бодон ичдэг. Гэвч өөрөөсөө ичнэ гэдэг байж боломгүй зүйл харин ч тэр зүйл чинь чамайг онцгой болгож өгдөг гэдгийг нотолсон нэгэн охины талаар сонирхолтой түүхийг хүргэе.

Бразил гаралтай 24 настай модел бүсгүй эхээс төрөхдөө нүүрэн дээрээ том мэнгэтэй төржээ. Гэвч тэрээр өөрийн энэхүү мэнгэнээсээ ичиж байсангүй харин ч тэрээр модел болж, амжилттай яваа аж.

Бүсгүйн нүүрийг далдалсан том мэнгэ нэг төрлийн арьсны эмгэг ба жилд 20 мянга гаруй хүүхэд ийм мэнгэтэй төрдөг байна.
Маринагийн ээж түүнийг мэнгэнээсээ болж бусад хүүхдүүдэд дээрэлхүүлэх вий хэмээн санаа зовж Маринаг таван настай байхад нь түүнийг лазер эмчилгээнд оруулжээ.

Гэвч уг эмчилгээ нь үр дүнгээ тийм ч сайн өгөөгүй. Марина үүнд их баяртай байдаг аж.

Марина хэлэхдээ “Намайг бусад хүмүүсээс өөр бас илүү үзэсгэлэнтэй харагдуулдаг зүйл бол миний мэнгэ гэж би боддог. Олон хүн намайг “ЦАРАЙ МУУТАЙ” эсвэл “ХАЧИН” гэж хэлдэг. Гэхдээ тэдний юу гэж хэлэх надад огт хамаагүй. Би мэнгэндээ үнэхээр дуртай. Мэнгэ минь намайг хэн болохыг илтгэдэг мөн өөрийгөө хэрхэн хайрлахыг сургасан.Би хэзээ ч өөрөөсөө болон мэнгэнээсээ ичиж байгаагүй.

Тиймээс хүүхдүүдээ өөртөө хайртай байж өөрийгөө хүндэлж хайрлаж сураарай. Хэн нэгэн чамайг юу гэж хэлэх нь огтхон ч хамаагүй зөвхөн өөртөө итгэж өөртөө итгэлтэй, хайртай байгаарай.

#Girl #sapid #teenagers