ХҮМҮҮНЛЭГИЙН ӨДӨР: 1000 хүүхдийн уриалга


Сэтгүүлч Б.Намуун | YOLO.MN
2017-05-09

“Хүмүүнлэг үйлс гэгээн болохоор мөнхөд оршдог юм”

Монгол улсад 2013 оноос эхлэн жил бүрийн тавдугаар сарын 8-ны өдрийг Хүмүүнлэгийн өдөр болгон тэмдэглэж өнгөрүүлдэг болсон билээ. Сүхбаатарын талбайд хүүхэд залуучуудыг хүмүүнлэгийн үйлсэд уриалан дуудсан энэхүү өдөрлөг өчигдөр амжилттай болж өндөрлөлөө.  

Анх 2013 оны зургадугаар сарын 1-ний өдөр бүх хүүхдийн оролцооны байгууллагууд нийлж 1000 хүүхдийн флаш моб хийж байсан. Тэгвэл үүнээс хойш дөрвөн жилийн дараа хүмүүнлэгийн өдрөөр Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн хүүхэд залуус нэг дор цугларан 1000 хүмүүнлэг үйлстэнг нэгтгэж төв талбайдаа флаш моб хийлээ.

МУ-д анх 1939 оны тэртээ  үүсгэн байгуулагдсан МУЗН нь хэдийн 78 жилийн нүүрийг үзжээ. Уг өдрийн арга хэмжээнд дуучин П.Баярцэнгэл, Б.Оргил нар хүрэлцэн ирж ая дууны мэндчилгээ дэвшүүллээ.  Мөн дуучин Б.Оргил “Монголын залуус маань хөгжиж байна. Ийм сайхан үйл ажиллагаанд оролцсондоо үнэхээр их талархаж байна. Залуусдаа амжилт хүсье” хэмээсэн юм.

Өнөөдрийн бас нэг хүндэт зочид уран бүтээлчид бол “Aim4r production”, “The Stage Assasins” хамтлаг байлаа. Авьяаслаг залуус маань мэндчилгээ дэвшүүлж “The hero” цусны донорын сэдэвт бүжиг бүжиглэв. Мөн хүмүүнлэг үйлстэн, залуучуудын улаан загалмайчдыг шагнаж урамшууллаа.


 
Уг өдөр Улаан загалмайн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах үүднээс  Хүүхэд залуучуудын хөдөлгөөн, Гамшгийн менежментийн хөтөлбөр, Эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр, Нийгмийн халамжийн хөтөлбөр гэсэн дөрвөн үйл ажиллагааг явууллаа.














#flashmob #RedCross #Teenagers