Англи хэлээр ӨГҮҮЛЛЭГ БИЧИХ олон улсын УРАЛДААН зарлагдлаа


Бизнес мэдээ | YOLO.MN
2017-04-28

Улаанбаатар Элит Олон Улсын Дунд сургуулийн зүгээс Эмпати Ертөнц ХХК-тай хамтран хоёр дахь жилдээ зохион байгуулж буй “Өгүүллэг бичих олон улсын уралдаан” зарлагдлаа.

Өнгөрсөн жил уг уралдаанд нийт 39 улс орон, үндэстний төлөөлөл болсон сурагчид 300 гаруй бүтээлээр оролцжээ.
 
Уралдааны шагнал:

1-р байр: Зөөврийн комьпютер
2-р байр: Ухаалаг утас
3-р байр: Кindle электрон ном уншигч
 
Уралдааны дүрэм:
1. Нэг оролцогч хэдэн ч бүтээлээр оролцож болно
2. Өгүүллэгийн үгийн тоо нь 800-аас цөөнгүй, 20,000-аас ихгүй байна (гарчигийг оруулалгүй)
3. Англи хэл дээр ба Arial 10 фонтоор, 2.0 зай аван бичсэн байна
4. Гарчиг “Анги-Өгүүллэгийн нэр-Нэр Овог” Жишээ нь: Grade 9 - The Trials of the Elements – Emily Patterson
5. mystory@elite.edu.mn хаягаар ирүүлнэ үү
6. Насны хязгаар байхгүй. Гэхдээ зөвхөн 8-12-р ангийн сурагчид оролцох боломжтой
7. Өгүүллэг ямар ч сэдвээр байж болох ч өмнө нь нийтлэгдэж, ашиглагдаж байсан байж болохгүй
8. Оролцогч дээд тал нь нэг л шагнал хүртэх боломжтой
9. Дүрмийн дагуу ирүүлээгүй бүтээлийг хүлээн авч уралдаанд оролцуулахгүй
10. Хуудас бүрийг дугаарлан, дараах жишээний дагуу хувийн мэдээллээ оруулна уу.

-SAMPLE-

Name/Surname:           __________________________________Nationality: ________________

School Name / Grade:   _________________________________Country:     ________________

Advisor Teacher’s Name: _______________________ ________

Teacher’s E-mail Address:    ______________________________

                                               

-TITLE OF THE STORY-

Double spacing

Arial 10 pt font

At least 800 and not exceed 20,000 words

 
БҮТЭЭЛ ХҮЛЭЭН АВАХ СҮҮЛИЙН ХУГАЦАА: 2017 ОНЫ 05-Р САРЫН 15

Дэлгэрэнгүй мэдээллийг: Elite.edu.mn, https://www.facebook.com/ulaabaatarelite/

 

#Elite #School #Teenagers