Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийг зарлалаа


Т.Онон | YOLO.MN
ӨЧИГДӨР

Австралийн тэтгэлэг нь хөгжиж буй орнуудад дэлхийн хөгжлийн ирээдүйг тодорхойлох манлайлагчдыг бэлтгэхэд чиглэсэн Австралийн Засгийн газраас санхүүжүүлдэг тэтгэлэг юм.

Тэтгэлэгт шалгарагсад Австралид суралцан мэдлэг, мэргэжлээ дээшлүүлснээр нийгэмд эерэг өөрчлөлтийг бий болгох төдийгүй Монгол – Австралийн харилцаа, хамтын ажиллагааг тогтвортой бэхжүүлэхэд хувь нэмэр оруулна.

Өргөдөл гаргагчдыг мэргэжлийн болон хувь хүний чадамж, академик ур чадвар, нэн ялангуяа Монгол Улсад тулгамдаж буй хөгжлийн сорилтуудыг шийдвэрлэхэд оруулах хувь нэмрийг харгалзан үнэлж, сонгодог.

Эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй, болон бусад нийгмийн хязгаарлагдмал боломж бүхий бүлгийн иргэдээс тэтгэлэгт өргөдөл гаргахыг дэмжинэ.

Суралцах тэргүүлэх салбарууд:

  • Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөр нь олон салбараас өргөдөл хүлээн авдаг хэдий ч дараах чиглэлүүдийг тэргүүлэх салбарууд гэж үзнэ:
  • Хөдөө аж ахуй, байгаль орчин, холбогдох чиглэлүүд
  • Архитектур ба барилга, хот байгуулалт
  • Бүтээлч үйлдвэрлэл
  • Боловсрол
  • Инженерчлэл болон технологи судлал
  • Хоол үйлдвэрлэл, зочлох үйлчилгээ, хувийн үйлчилгээ
  • Эрүүл мэнд
  • Мэдээллийн технологи
  • Менежмент ба худалдаа
  • Салбар дундын хосолмол хөтөлбөрүүд
  • Байгалийн болон физикийн шинжлэх ухаан
  • Нийгэм ба соёл

Австралийн Засгийн газар, Монгол Улсын Засгийн газар суралцах тэргүүлэх салбар, чиглэлийг хамтран нягталж, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өөрчилдөг. Үүнтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг www.australiaawardsmongolia.org холбоосоор үзнэ үү. Суралцах салбар, чиглэлээ сонгохдоо Австралийн Гадаад оюутнуудад зориулсан боловсролын институт, сургалтын нэгдсэн мэдээллийн сан (CRICOS)-г ашиглахыг зөвлөж байна.

Суралцах түвшин:

Австралийн тэтгэлэгт хөтөлбөр нь Монгол Улсын иргэдэд Австралийн их сургуулиудад бакалаврын дараах зэрэгт суралцах боломжийг олгодог.

2027 оны тэтгэлгийг дараах ангиллаар олгоно:

  • Ангилал 1: Төрийн албан хаагчдад нийт тэтгэлгийн 50 хувийг олгоно.
  • Ангилал 2: Хувийн хэвшил, иргэний нийгмийн болон олон улсын байгууллагын албан хаагчдад нийт тэтгэлгийн 50 хувийг олгоно.

Тэтгэлгийг танхимын болон судалгааны магистрын хөтөлбөрт олгоно.

Австралийн тэтгэлгийн үр шим:

Австралийн тэтгэлгийн хугацаа нь Австралийн их сургуулиас тогтоосон академик болон бэлтгэл сургалтыг дүүргэх хамгийн богино хугацаагаар тодорхойлогдоно. Австралийн тэтгэлэгт дараах дэмжлэг багтана. Үүнд:

  • Австралид ирэх, буцах нислэгийн зардал
  • Австралид очиж суурьших нэг удаагийн тэтгэмж
  • Сургалтын бүрэн төлбөр
  • Амьжиргааны зардал
  • Академик бэлтгэл хөтөлбөр
  • Тэтгэлэгт хугацааны эрүүл мэндийн даатгал
  • Академик сургалтад нэмэлтээр олгох дэмжлэг
  • Судалгааны ажлын зардал (зөвхөн судалгаа хийж буй болон танхимын магистрын дадлага хийх шаардлагатай оюутанд хамаарна).

Болзол шалгуурууд Австралийн тэтгэлэгт өргөдөл гаргагчид https://www.dfat.gov.au/about-us/publications/australia-awards-scholarships-policy-handbook холбоост байрших “Австралийн тэтгэлгийн бодлогын гарын авлага”-д дурдсан бүх ерөнхий шалгуурыг хангасан байна.

Монгол Улсад тавигдах тусгай шалгуурууд:

Дээр дурдсан ерөнхий шалгууруудаас гадна Монгол Улсаас өргөдөл гаргагчид нь дараах тусгай шалгууруудыг хангана.

  • Өргөдөл гаргагчид бүтэн цагаар суралцсан бакалаврын дипломтой, голч оноо нь 3.0 болон түүнээс дээш байна. Хэрэв тухайн бакалаврын дипломд дүнгийн голч оноог тодорхой заагаагүй бол өргөдөл гаргагч нь төгссөн их, дээд сургуулиасаа голч онооны тодорхойлолт авна.
  • Өргөдөл гаргагчид 2027 оны 1 дүгээр сарын 1-ний байдлаар хүчинтэй Academic IELTS-ийн голч оноо 6.0 (нэгж оноо 5.5-аас доошгүй) эсвэл түүнтэй дүйцэх iBT-TOEFL шалгалтын оноотой байна. iBT-TOEFL Home Edition, Institutional TOEFL-ийн оноог хүлээн зөвшөөрөхгүй. Хэрэв тэтгэлэгт сонгогдвол, Монгол Улсад зохион байгуулагдах англи хэлний 4 хүртэлх сарын сургалтанд хамрагдах боломж бүрдэнэ. Англи хэлний сургалтанд хамрагдсаны дараа IELTS-ийн 6.5 онооны шалгуурыг хангаагүй тохиолдолд тэтгэлэг цуцлагдах үндэслэл болно.
  • Өргөдөл гаргагчид 2026 оны 2 дугаар сарын 1-ний байдлаар Монгол Улсад хоёр ба түүнээс дээш жил тасралтгүй хөдөлмөр эрхэлсэн гэдгээ нотолно (хүүхэд асрах чөлөөний хугацааг оруулж тооцно). Хөгжлийн бэрхшээлтэй гэдгээ мэдүүлж, нотолсон өргөдөл гаргагчид энэ шалгуураас чөлөөлөгдөнө. Төрийн албанаас өргөдөл гаргагчид 2026 оны 2 дугаар сарын 1-ний байдлаар төрийн албанд хоёр жил тасралтгүй ажилласан байх шаардлагатай. Өргөдөл гаргагчид тэтгэлгийн шаардсан бичиг баримтыг бүрдүүлэн цахим өргөдөлд хавсаргана.
  • Хөгжлийн бэрхшээлтэй гэдгээ мэдүүлж, нотолсон өргөдөл гаргагчдад хоёр жил тасралтгүй ажилласан байх шаардлага тавигдахгүй. Хөгжлийн бэрхшээл гэдэг тодорхойлолт нь Австрали, Монгол улсад ялгаатай тодорхойлогддог бөгөөд архаг, хууч өвчнийг хөгжлийн бэрхшээл гэж хүлээн зөвшөөрдөггүйг анхаарна уу. Дэлгэрэнгүй мэдээллийг "Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн бодлогын гарын авлага"-аас харна уу.

Санамж:

  • Өргөдөл гаргагчийн хоёр жилийн тасралтгүй ажилласан байх шаардлагыг бакалавр, магистрын бүтэн цагийн хөтөлбөрийг төгссөн өдрөөс эхлэн тооцож, нийгмийн даатгалын бичилтээр баталгаажуулна. Сайн дурын нийгмийн даатгалын бичилтээр хөдөлмөр эрхлэлтийг баталгаажуулахгүй.
  • Засгийн газар хоорондын тэтгэлгээр магистрын түвшний боловсрол эзэмшсэн өргөдөл гаргагчдыг Австралийн тэтгэлэгт өргөдөл гаргахыг зөвшөөрөхгүй.
  • Ярилцлагын шатанд Засгийн газар хоорондын бусад тэтгэлгээр магистрын хөтөлбөрт тэнцэж, түүнийгээ баталгаажуулж хүлээн зөвшөөрсөн өргөдөл гаргагчид Австралийн тэтгэлгийн сонгон шалгаруулалтаас хасагдах болно.
  • Монгол Улс эсвэл бусад орны докторын түвшний боловсрол эзэмшсэн өргөдөл гаргагчдыг Австралийн тэтгэлэгт өргөдөл гаргахыг зөвшөөрөхгүй.

Мэдүүлэг:

Өргөдөл гаргагчид цахим өргөдлийн маягт дээрх бүх асуултыг бүрэн ойлгож, гүйцэд бөглөхийг зөвлөж байна. Цахим өргөдөл мэдүүлсэн гэдэг нь Aвстралийн тэтгэлгийн бодлогын гарын авлагыг бүрэн уншиж танилцсан, цахим өргөдөлд мэдүүлсэн бүх мэдээлэл үнэн зөв болохыг баталсан гэж үзнэ.

Өргөдөл хүлээн авах хугацаа:

2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Канберра хотын цагаар 14:00 цаг хүртэл өргөдөл хүлээн авна.

Өргөдөл гаргагчид https://oasis.dfat.gov.au/ цахим хуудас дахь цахим өргөдлийн системээр хүсэлтээ илгээнэ.

Цахим өргөдлийн хугацаа хоцорсон өргөдөл болон дагалдах баримтыг хүлээн авахгүй бөгөөд хүчингүйд тооцно.

Бүрдүүлэх бичиг баримтууд:

Aвстралийн тэтгэлгийн бодлогын гарын авлагад заасан баримт бичгийг бүрдүүлж, өргөдөлд хавсаргана.

Түүнчлэн өргөдөл гаргагчид Монгол Улсын иргэдэд тавигддаг шалгуурын дагуу дараах бичиг баримтыг бүрдүүлэн, цахим өргөдөлд хавсаргана. Үүнд:

Сонгон шалгаруулах үйл явц:

1. Өргөдөл гаргагчид тэтгэлгийн болзол хангасан эсэхийг нягталж, хураангуй жагсаалтыг гаргана.

2. Зөвхөн хураангуй жагсаалтад багтсан өргөдөл гаргагчидтай холбогдоно.

3. Сонгон шалгаруулалтад ярилцлага багтах ба дараах шалгуур үзүүлэлтээр хийнэ:

  • Академик чадвар
  • Монгол Улсад тулгамдаж буй хөгжлийн сорилтуудыг шийдвэрлэхэд оруулах хувь нэмэр
  • Мэргэжлийн болон хувь хүний манлайллын чадвар, зохих ажлын туршлага

4. Тэтгэлэгт урьдчилсан байдлаар шалгарагсдад сонгон шалгаруулалтын дүнг 2026 оны сүүлээр мэдэгдэнэ.

5. Тэтгэлэг хүртэгчид Австрали Улс руу зорчихдоо Австралийн Засгийн Газар, Австралийн Дотоод хэргийн яам, Австралийн Боловсролын яам болон Австралийн муж, нутаг дэвсгэрийн захиргаанаас тавих шалгууруудыг хангах шаардлагатай.

Бэлтгэл сургалт:

Тэтгэлэгт урьдчилсан байдлаар шалгарагсад дараах сургалт, семинарт хамрагдана. Үүнд:

  • Австралид суралцах магистрын хөтөлбөрийн талаар зөвлөгөө
  • Үдэлтийн өмнөх сургалт семинар
  • Их сургуулийн Академик бэлтгэл хөтөлбөр
  • Австрали улсад зохион байгуулагдах бусад бэлтгэл сургалт

Дэлгэрэнгүй мэдээлэл:

Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөр, Австралийн хөгжлийн хөтөлбөр болон Австралид суралцах талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосуудаар авна уу.

dfat.gov.au/people-to-people/australia-awards/pages/australia-awards-scholarships
https://www.studyaustralia.gov.au/

Холбоо барих:

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Сүхбаатарын талбай-2, 14200, Сентрал Тауэр, 512Б тоот
Утас: +976-11-318852, +976-11-322284
И-мэйл: info@australiaawardsmongolia.org

#тэтгэлэг #мэдээ