“SKIPTRACE” киноны талаарх сонирхолтой ЗУРГААН БАРИМТ


Сондор | YOLO.MN
2017-04-26

Алдарт жүжигчин Жэки Чаны гол дүрд нь тоглосон "Skiptrace" инээдмийн адал явдалт киноны талаарх сонирхолтой зургаан баримтыг хүргэе.

enlightened Хэдий 60 нас давсан ч адал явдалт тулаант киноны од Жэки Чан 20 гаран насны залуусаас дутаахааргүй эрч хүчтэй байгаагаа энэ киногоор харуулах болно. Өдгөө 63 настай тэрээр  киноны бүхий л хэсэгт сэтгэлээ шингээн ажиллаж, өвлийн хүйтнийг үл ажран  хагас цаг хүйтэн усанд зураг авахуулжээ.

 

enlightened Жонни Ноксвилл бол Хятадын алдарт жүжигчин Фан Бинбиний үнссэн анхны хятад биш жүжигчин байв. Фан Бинбин “Энэ бол миний зураг авалтын эхний өдрийн эхний зураг байсан юм” гэжээ.

 

enlightened SKIPTRACE  киног хийх сэдэл Жэки Чанд 2010 онд “THE KARATE KID”  буюу “Каратэч хүү” киноны зураг авалтын үеэр төрсөн байна. “THE KARATE KID” кинонд Хятадын байгалийн үзэсгэлэнт газруудыг биширсэн хүн олон байсан талаар Жэки Чан дуулаад дэлхийн олон орны үзэгчдэд харуулах хамгийн сайхан байгальтай газруудын дүр зураг бүхий кино хийх хүсэл төрсөн гэдэг.  SKIPTRACE  кинонд Монголын говь хээр тал, Хуаншань уулсаас эхлээд Хонконгийн өндөр цамхаг хүртэл гардаг билээ.

 

enlightened SKIPTRACE бол Жэки Чан, Фан Бинбин нарын хамтарсан хоёр дахь уран бүтээл бөгөөд эхнийх нь 2009 онд дэлгэцнээ гарсан Хонконгийн гэмт хэргийн сэдэвт "Шинжүкүгийн хэрэг"  уран сайхны кино байв. Тус кинонд тэд хоёул Японд цагаачлах хятад иргэдийн дүрд тоглодог.

 

enlightened Жэки Чан 20 гаруй жилийн өмнө Холливүүдийн улаан хивсний ёслолд анх найруулагч Ренни Харлины /Ренни Харлин нь Skiptrace киноны найруулагчаар ажилласан/ найруулсан CLIFFHANGER киноны нээлтэнд оролцож байжээ. Тэрээр тус киноны гол дүр Сильвестер Сталлонегийн найзаар тэрхүү арга хэмжээнд уригдсан байна. Түүнээс хойш Жэки Чаныг найруулагч Ренни Харлин ихэд үнэлдэг болсон байна.

enlightened Skiptrace  киног Өвөрмонгол, Макао, Хонконг, Гүжоу, Гуанси мужуудад авсан.









 

SKIPTRACE” УРАН САЙХНЫ КИНОГ ЮНИВИШН, СКАЙМЕДИАГИЙН ВИДЕО САНГААС ҮЗЭХ БОЛОМЖТОЙ wink

#Movie #Celebrity #Mongolia