Чиний дотны найзаас илгээх зурвас


Сондор | YOLO.MN
2016-04-01

 Нартай налгар хаврын энэ өдрийн мэнд!

Улирлын амралтаа уйдах завгүй дуусгасан гэж найдаж байна. Энэ жилийн хичээлийн сүүлийн улирал маргааш эхэлнэ.

Цүнхээ үүрэн хүсэл мөрөөдлөө тээсээр хичээлдээ явж, нартай налгар өдрүүдэд найз нартайгаа шуугилдаж орчлон хорвоогийн нэгэн хэсэг болсон чамд дуулгах гайхалтай мэдээ байна.

Энэ бол өсвөр насныхны ертөнцөөр чамайг аялуулах YOLO.mn сайт.

YOLO.mn сайт өсвөр үеийн залуус та бүгдийг сэтгэл хангалуунаар амьдарч, сурч боловсорч, урамшиж, хүсч мөрөөдөж, хүслээ биелүүлэхэд чинь туслахаар цахим ертөнцөд хөл тавьж байна.

Чи эндээс #Сурмаар, #Мэдмээр, #Асуумаар, #Сонирхмоор #Гайхуулмаар мэдээ мэдээллийг цаг алдалгүй авна. Догь байгаа биз!

Түүнээс гадна Хүслийн Жагсаалт хэсэгт өөрийн хүсэл мөрөөдлөө байршуулж, түүндээ хүрэх эрмэлзлэлээ бадрааж өөрийн хүсэл зорилгын ертөнцөө энд бүтээнэ.

Ингээд дуусаагүй, Онлайн дэлгүүр хэсэгт залуусын сүүлийн үеийн хувцас загварын чиг хандлагад нийцсэн хувцас, гоёл чимэглэл, өдөр тутмын хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг худалдан авч Улаанбаатар хотын хаана ч хүргүүлж болно.

Мөн хөгжмийн ертөнцийн топ чартуудыг 7 хоног бүр хүлээн авч, залууст хамааралтай шинэ содон үйл явдал хаана, хэзээ болохыг эндээс мэдэх боломжтой.



Залуу насны чинь дотны зөвлөгч, итгэл даах сайн найз чинь байхын тулд бид хичээх болно.

YOLO.mn сайт чамтай олон хаврыг үдэж чиний хамгийн дуртай сайт, дотны найз чинь болно гэдэгт итгэлтэй байна. Зорилготой амьдралын өөд хамтдаа тэмүүлье.


 

Сайтын тухай болон редакцийн бодлогыг ЭНД ДАРЖ сонирхоно уу.

#YOLO #Найз #Friend #Мэдээ #News #ХүслийнЖагсаалт #BucketList