Интерномын БҮХ НОМ 80 хувь хүртэл ХЯМДАРНА


Сондор | YOLO.MN
2017-04-21

"Интерном" номын дэлгүүр дөрөвдүгээр сарын 21-23-ны хооронд бүх номоо 10-80 хувь хямдруулахаар болжээ.

 Дэлхийн номын өдрийг тохиолдуулан гурван өдрийн турш “Интерном” дэлгүүрийн нийслэл дэх бүх салбарт хямдралтай худалдаа явагдах юм.

Харин орон нутгийн салбар дэлгүүрүүдэд Монсудар хэвлэлээс эрхлэн гаргасан номууд 20 хувийн хямдралтай худалдаалагдана.

Сонирхуулахад, Нэгдсэн үндэсний байгууллагын Соёл, урлагийн хорооноос жил бүрийн дөрөвдүгээр сарын 23-ныг “Дэлхийн номын өдөр” болгохоор 1995 онд албан ёсоор зарлажээ.