2017 оны охидын ХАВАР, ЗУНЫ загварын чиг хандлагууд


М.Батчимэг | YOLO.MN
2017-04-19

Өвлийн улирал дуусч, хаврын улирал аль хэдийнэ айлчилсан. Удахгүй халуун зун болно. Тэгвэл энэ жилийн охидын хувцас загварын хавар зуны чиг хандлага хэрхэн өөрчлөгөхийг дараах мэдээллээс аваарай.

1. "Зөөлөн" шар ба ялдам ягаан
Энэ хавар, зуны гол өнгөнүүд бол дотно дулаан мэдрэмж төрүүлдэг  зөөлөн шар, эмэгтэйлэг ягаан өнгө болон эдгээр өнгөнүүдтэй ойролцоо туяаны өнгөнүүд багтана. Энэ хаврын пальтоны трендийг тод өнгийн байх болно гэж мэргэжилтнүүд үзэж байгаа билээ.


 
2. “Байгалиараа” мэт нүүр будалт
Энэ жил хэт тод нүүр будалт моодноос гарч будаагүй мэт даруу дүр төрх, урт сормуус, өтгөн хөмсөг, өнгөгүй уруул чийгшүүлэгч, зузаан кремнээс илүү арьсаа байгалиар нь байлгаж эсвэл зөвхөн суурь крем ба өө дарагч байхад л хангалттай. Өсвөр насны охидын хувьд арьсаа хайрлах нь чухал тул энэ төрлийн нүүр будалт илүү тохирно. Зарим нь сэвх нэмбэл бүр ч зохиж мэднэ.


 
3. Уриа үг болон элдэв янзын логотой хувцас
Элдэв төрлийн  үг  болон логотой хувцаснууд энэ жил моодонд орно.

 

4. "Галзуу" судалнууд
Өргөн нарийн хэвтээ босоо гээд төрөл бүрийн судлыг зөв хэрэглэвэл биеийн өө сэвийг нуудаг онцлогтой. Өөрийнхөө биеийн галбирт таарсан зөв шугамтай хувцас сонговол чиний биеийн галбирыг гайхалтай зөв харагдуулна.  

 

5. Гялалзсан урт шулуун үс
Хэт буржгар үснээс илүү гялалзсан нямбай индүүдлэгтэй, шулуун, байхын зэрэгцээ мэдээж намирсан зөөлөн урт үс чиг хандлага болж байна. Үсээ тэгш болон ташуу хуваалтаар хувааж чихнийхээ ардуур хийвэл илүү нүдэнд дулаахан бас  цэвэрхэн харагдана шүү.

 

6. Малгайтай цамц
Хүн бүрийн шүгээнд байдаг хувцаснуудын нэг бол малгайтай цамц. Охидын өдөр тутамдаа өмсөх дуртай  тухтай малгайтай цамц ч жагсаалтаас хэзээ ч гарахгүй.   

 

7. Хонхон хэлбэрт ханцуй
Скинни, брьюкэн, жийнсэн, даавуун гээд ямар ч төрлийн өмд нь дээр төгс зохицох эмэгтэйлэг байдлыг илүү ихээр төрүүлхүйц хонхон хэлбэрт ханцуй. Чамайг илүү өхөөрдөм төрх бүрдүүлэхэд чинь тусална.


 
8. Урт оосортой жижиг гар цүнх
Эмэгтэй хүний хувцаслалтын салшгүй нэг хэсэг бол гар цүнх билээ. Энэ жил хэт том цүнхнүүдээс илүү содон чамин загвартай жижиг гар цүнхнүүд чиг хандлага болжээ.     

 

9. Цэцгэн хээ
Өсвөр насны охидын хувьд чамин тансаг гэхээсээ илүү этгээд, өхөөрдөм гоёлд дуртай байдаг.  Ямар ч цаг үед хоцрогдоогүй цэцгэн хээ нь  дур булаам, өхөөрдөм хөөрхөн төрхийг илтгэнэ.


 
10. Хамба хилэн хувцас

Хамба хилэн хувцас иргэн моодонд оржээ. Хилэн материал нь цэвэрхэн, эмэгтэйлэг, ихэмсэг харагддагаараа онцлог.

#fashion #YOLOShop #teenagers #Girls