Селена, The Weeknd нар Коачелла хөгжмийн наадамд хамтдаа иржээ


Үжин | YOLO.MN
2017-04-17

Шинэхэн хос болох дуучин Селена, The Weeknd (жинхэнэ нэр Абель Тесфайе) хоёр олны өмнө анх удаа “маш тайвнаар” ил гарчээ. (Ингэж тодотгохын учир нь тэд өмнө нь ямар нэгэн газраас гарч ирээд л нүүрээ даран шууд машиндаа суудаг, эсвэл гэрэл зурагчдаас зугтдаг байсан юм)

Тэд өнгөрсөн Бямба гарагт Калифорнид болсон Коачелла хөгжмийн наадмын үеэр хамтдаа ирж, хосууд биеэ барилгүй “тухтай” байгаа нь олны хараанд өртжээ.

The Weeknd долоо хоногийн өмнө өөрийн найз охинтойгоо авахуулсан зургаа инстаграмдаа нийтэлсэн бол, Селена Коачелла хөгжмийн наадмын үеэр хамтдаа авахуулсан найз залуугийнхаа дараах зургийг постолжээ.

A post shared by The Weeknd (@theweeknd) on

A post shared by Selena Gomez (@selenagomez) on

Өмнө нь  Селена найз залуу The Weeknd-ийн богино хэмжээний бичлэгийг өөрийн инстаграмдаа постолсон ч төдөлгүй устгасан нь "харилцаандаа итгэл төгс биш байна" гэсэн таамаглалыг хүмүүст төрүүлээд байсан. Харин тэд хэн хэнийхээ зургийг нийтэлсэн энэхүү үйлдэл олны эргэлзээг арилгаж “тэд жинхэнэ хос болжээ” гэх сэтгэгдлийг төрүүлжээ.

Тэд хамтдаа хөтлөлцөн алхаж, биесээ тэвэрч, нэгнээ хүлээж цагийг тайван бөгөөд сэтгэл хангалуун өнгөрөөж байсан гэнэ. Сонирхуулахад, наадмын үеэр The Weeknd  "Party Monster," "Starboy", "Some Way" дуунуудаа хурсан олонд сонордуулжээ.

Эх сурвалж:

#music #celebrity #Weeknd #SelenaGomez