Нохой тэжээгсэд ХАЛАМЖТАЙ байдаг


Оюука | YOLO.MN
2017-04-17

Нохой тэжээдэг хүн ихэвчлэн хариуцлагатай, халамжтай, нээлттэй, гаднаа ч, дотроо ч хайрладаг нэгэн байдаг. Гэрт нь гөлөг хүлээж байгаа хүн гадуур романтик болзоонд яваад байж чадахгүй нь ойлгомжтой. Харин бусдаар бол тэд хамгийн сайн найз залуу, найз охин, нөхөр, эхнэр байдаг.

ТЭД АМЛАЛТ ӨГӨХӨӨС АЙДАГГҮЙ

Гөлөг үрчилж авна гэдэг бол дараагийн 10 гаруй жил тухайн амьтныг хайрлаж, халамжлахаар ам гарлаа гэсэн үг. Эрх чөлөө, цаг хугацаа, мөнгө, эрч хүчээ золиосолж гөлгөндөө урт удаан, аз жаргалтай амьдрал өгөхөд бэлэн байгаа хүн сайн хань болж чадна.


ТЭД ЗАМБАРААГҮЙ БАЙДАЛД ТАЙВАН ХАНДДАГ

Гөлөг хайр хүрэм, энхрий амьтан ч гэсэн маш замбараагүй гэдэг нь үнэн. Нохой тэжээдэг хүн нохойн өтгөн, хивс, шал гээд хаа сайгүй байх шавартай хөлийн мөрийг сайн мэднэ. Тэд уурлаж, тавьтаргүй зан гаргахын оронд биеэ барьж, тайван ханддаг. Гүнзгий амьсгаа аваад л цэвэрлэж гарна. Тиймээс хамтран амьдрагчдын маргааны эх үүсвэрүүдийн нэг болсон замбараагүй байдалд тайван хандах тэвчээртэй, тэд.


ТЭД ЭНХРИЙЛЭЛД ДУРТАЙ

Ажлын урт өдрийн төгсгөлд тэд буйдан дээрээ суугаад гөлөгөө эрхлүүлэхийг юу юунаас ч илүүд үздэг.


ТЭД АМЬДРАЛЫН ИДЭВХТЭЙ

Нохойг салхилуулж, алхуулж байх хэрэгтэй. Тиймээс нохой тэжээдэг хүн өдөрт дор хаяж хоёр удаа нохойгоо салхилуулахаар гардаг. Түүнчлэн тэд амралтын өдрүүдээр Монголын нохой сонирхогчдын нэгдсэн группийнхантай Богд уул руу алхдаг. Тийм болохоор нохой тэжээгчтэй үерхвэл эдгээр эрүүл зуршил таны ч зуршил болж мэдэх юм.


ТЭВЧЭЭРТЭЙ

Нохой тэжээнэ гэдэг асар их тэвчээр шаардсан ажил. Өглөө сайхан унтаж байтал нохой тань учир зүггүй хуцна, хамаг л өнгөтэй өөдтэй тавилгаар тань амны зугаа хийчихнэ. Аль нэг хайртай гуталдаа баяртай гэж хэлэх шаардлага хэзээ нэгэн цагт гарах л болно. Гэрээс ханхлах өтгөн, шингэн, үсний үнэр гээд л нохой тэжээх амаргүй. Гэхдээ л нохой тэжээдэг хүн энэ бүхнийг тэвчиж, гарах арга зам хайдаг нь сайшаалтай. Учир нь нохой ч бай, хань ч, хүүхэд ч бай тэвчээр шаардах л болно.


ХАЛАМЖТАЙ

Нохой тэжээдэг хүн бусдад халамж тавьж сурдаг. Өглөө бүр сэрээд нохойгоо хооллоно, салхилуулна, бие засах үед нь дахиад л гаргана. Зөвхөн ажилдаа явахаасаа өмнө л энэ бүхнийг амжуулдаг. Гудамжинд өвчтэй гөлөг тааралдвал тэд гэртээ авчирч, усанд оруулаад арчлахаас буцахгүй. Хэн нэгнийг халамжлах нь тэдний хувьд зуршил болсон байдаг.


ХӨГЖИЛТЭЙ

Нохой тэжээгчид албархуу, уйтгартай зан чанартай байх нь ховор. Тэд нохойтойгоо тоглож, элдэв янзын тоглоом хүртэл зохионо. Энэхүү гэрэл гэгээ цацруулсан сайхан аура нь романтик харилцаанд ч илэрч магадгүй.


ТЭД "НӨХЦӨЛГҮЙ" ХАЙРЫГ МЭДДЭГ

Нохой хүнийг ямар нэгэн болзолгүйгээр хайрлахаар бүтээгдсэн. Нялуун сонсогдож байж мэдэх ч энэ үнэн. Нэгэн охиноос "Хайр гэж юу вэ?" гэж асуухад "Нохойгоо өдөржин ганцааранг нь үлдээгээд явсан ч эргээд ирэхэд баярлаж, эрхэлдэг.

Г.Сайнзаяа

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ

#Нохой #DOG #Freetime