ЭЕШ-дээ амжиж бүртгүүлээрэй


Монгол хэлбичгийн болон ЭЕШ-ын шалгуулагчдын бүртгэл орон даяар 2017 оны 02 дугаар сарын 01-ны өглөө 09:00 цагт эхэлж, 2017 оны 4 дүгээр сарын 14-ны орой 18:00 цагт дуусна. Online бүртгэл www.eec.mn цахим хуудсаар явагдаж байна.

Элсэгчид Засгийн газрын 37-р тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл,  эх хэлний дархлааны түвшинг тогтоох, сайжруулах зорилготойгоор  монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгнө. МХБШ-ыг нэг удаа авах бөгөөд босго оноогүй байна.

 

Шалгалтад бүртгүүлэхэд шаардагдах зүйлс:

·         Цахим үнэмлэх

·         Чээж зураг

·         Интернэт гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн карт болон Paycode \БҮТ-ийн дотоод төлбөрийн хэрэгсэл\

·         И-мэйл хаяг \ Шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягаас бүртгүүлнэ\

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд шалгалтад хамрагдахаар бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримтыг онлайн бүртгэлийн хугацаанд БҮТ-д ирүүлнэ.  Хөгжлийн бэрхшээлтэй иргэд тусгайлан бэлтгэсэн танхимд шалгалт өгнө.

Хэрвээ хувийн мэдээлэл алдаатай буюу регистрийн дугаараа буруу оруулсан тохиолдолд өөрийн сургуулийн сургалтын менежер болон ангийн багшаараа дамжуулан БСШУСЯ-ны \ www.esis.mn \ боловсролын салбарын мэдээллийн системд засуулах шаардлагатай.

МХБШ бүртгэлийн хураамжгүй харин ЭЕШ-ын хураамж шалгалт бүрд 5800 төгрөг, батламж хуудас 700 төгрөг байна. Шалгуулагч хэдэн ч шалгалт өгсөн нэг батламж хуудастай байна. Шалгуулагч бүртгэлийн хугацаанд бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn вебсайтын “шалгуулагчийн булан”-аар дамжин шалгалт өгөх хичээлээ нэмж болно. 

Шалгуулагчид шалгалт өгөх ЭЕШ-ын байр, анги танхим, суудлын хуваарийг баталгаажуулсан хуудасыг өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан 2017 оны 05 сарын 15-аас хойш www.eec.mn сайтаас хэвлэн авна.

Амжилт хүсье wink

#ЭЕШ #EntranceExamination #Students #Шалгалт