Өнөө шөнө Аваргуудын лигийн шөвгийн наймын тоглолт эхэлнэ


SPS | YOLO.MN
2017-04-11

Европын хамгийн нэр хүндтэй тэмцээний сүүлийн шатны тоглолтууд өрнөх нь

Европын хөлбөмбөгийн шилдэг клубууд оролцдог Аваргуудын лигийн 62 дахь улирлын тэмцээний сүүлийн 8 баг үлдээд байна.

Энэ жил урьдчилсан шатыг оролцуулаад нийт 78 баг 53 орноос оролцож ийнхүү шилдэг багууд шалгаран үлдээд байгаа юм.

Өнөөдөр Улаанбаатарын цагаар 02 цаг 45 минутаас хоёр тоглолт болох бөгөөд Германы Боруссиа Дортмунд өөрсдийн Сигнал Идуна Паркдаа энэ улиралд Европын тавцанд хамгийн олон гоол оруулаад буй Монаког хүлээн авна.

Харин нөгөө талд Италийн лигийг тасархай тэргүүлж буй Ювентүс Каталоны нэр төрийг тогтоон баригч Барселонаг угтах юм. Тус тоглолтууд Английн Премьер лиг, Аваргуудын лиг, Европа лиг, NBA-г гаргах албан ёсны эрхтэй SPS HD телевизээр гарах билээ.

Харин маргааш Атлетико Мадрид, Английн лигийн өнгөрсөн улирлын аварга Лестерийг талбайдаа хүлээж байгаа бол Байерн Мюнхен Реал Мадридыг угтах хуваарьтай. Хариу тоглолтууд яг долоо хоногийн дараа талбайгаа сольж тоглох юм.

Эх сурвалж: SPS

#Football #UEFA