iPhone 8 загвар Smart Connector-той болно


А.Ихсанаа | YOLO.MN
2017-04-11

Энэ намар Apple-ийн танилцуулах iPhone 8 загвар хэрэглэгчдийн сонирхлыг хамгийн их татаж байгаа. Бүтээгдэхүүний 10 жилийн ой давхацсан энэ загварт “Smart Connector” нэмэгдэх тухай The Verifier мэдээлжээ.

iPad Pro төхөөрөмж дээр анх танилцуулсан гурван холбоос бүхий энэ холбогчийн тусламжтай iPhone-ыг AR болон VR төхөөрөмжтэй холбох аж. Түүнчлэн утасгүй цэнэглэх технологийг нэвтрүүлэхэд, өөр бусад нэмэлт зүйлсийг холбоход ашиглаж болох юм.

Гэхдээ өнөөдрийг хүртэл Apple компани iPad Pro-д зориулсан кейбоардоос өөр Smart Connector ашигладаг зүйл үйлдвэрлээгүй. Анх iPhone 7 загварт нэвтрүүлж магадгүй гэж үзэж байсан хэдий ч нэвтрүүлээгүй болохоор одоо iPhone 8 ийм холбогчтой болох магадлал өндөр.

#iPhone8 #Apple