Бразилийн албино ихрүүд загварын ертөнцөд тэсрэлт хийж байна


Бабу | YOLO.MN
2017-04-11

Лара, Мара хоёр супер модел биш ч өвөрмөц дүр төрхөөрөө загварын ертөнцийг шуугиулж байна. 

Бразилийн Сан Пауло хотоос гаралтай 11 настай ихрүүд альбинизм буюу арьс, үсний пигментын дутагдалтай аж. Өөрөөр хэлбэл тэд маш ховор тохиолддог генийн гажигтай хүмүүс гэсэн үг. 

2016 онд ихрүүдийн өвөрмөц гоо сайхан төрхийг Швейцарын зурагчин Винициус Терранова олж харан "Ховорхон цэцгүүд" хэмээх төслөөрөө тэдний зургийг авч олонд түгээжээ. Мөн ихрүүдийн төрсөн эгч, эрүүл төрсөн Шейлаг зураг авалтанд оролцуулсан аж. 

Үүний дараа эгч дүүс загварын акулуудын хараанд өртөж эхэлжээ. Одоогийн байдлаар эгч дүү гурав Nike, Insanis, Bazaar Kids зэрэг брэндтэй гэрээ хийсэн ба инстаграм хуудсандаа л гэхэд 6000 дагагчтай болсон байна. 

Лара Бразилийн телевизид өгсөн ярилцлагадаа "Альбинизмтай байх муухай биш. Бид үс, нүд, арьсныхаа өнгөнд дуртай" хэмээжээ. Харин Мара "Бид бусдаас өөр байдалдаа дуртай. Мөн өөрсдийн өвөрмөц гоо сайхандаа сэтгэл хангалуун байдаг" гэжээ. 

Энэ гайхалтай гэр бүлийн зургийг үзэж дуусаад шалан дээр унасан эрүүгээ авахаа мартуузай devil

Мөн ЭНД дарж тэдний инстаграм хуудсаар зочлоорой. 

#Fashion #Lara #Mara