КПОПЫН түүхэнд шинэ РЕКОРД тогтоосон "BTS" ХАМТЛАГ


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2017-04-07

Сүүлийн үед дэлхий нийтийн дунд алдартай болоод буй дуучин Charlie Puth саяхан твиттер хуудсаараа дамжуулан “Би BTS хамтлагийн дуунд дуртай” хэмээн жиргэcэн билээ. Gaon чартын түүхэнд, сарын дотор хамгийн олон хувь борлогдсон цомгийн рекордыг эзэмшдэг BTS хамтлагийн дэлгэрэнгүй танилцуулгыг хүргэж байна.

2013 онд BIGHIT энтэртайментаас гаргаж ирсэн уг хамтлаг нь долоон хүний бүрэлдэхүүнтэй. Хамтлагийн гишүүд дууныхаа үг, аяыг өөрсдөө зохиодог тал бүрийн авъяастай аж.

BIG HIT- ИЙН ШИЛДЭГ ТӨСӨЛ BTS

Big Hit  энтэртаймент 2010-2011 онд шинэ хамтлаг гаргах зорилгоор, өсвөр үеийнхний дунд сонгон шалгаруулалт явуулсан байна. 2012 он гэхэд хамтлагийн гишүүд аль хэдийнээ тодорхой болж 2013 онд анхны дуугаа цацсан юм. Хэдийгээр асар богинохон хугацаанд бэлтгэгдсэн хамтлаг боловч, гишүүд нь хамтлагт орохоосоо өмнө олны танил болсон байлаа. 

Тус хамтлаг 2013 онд “2cool 4skool” цомгоороо уран бүтээлээ эхлүүлсэн бөгөөд тухайн онд уг цомгоороо Melody, Golden Disk, болон Сөүлийн хөгжмийн шагнал гардуулах ёслолоос “Оны шилдэг шинэ уран бүтээлч” шагналыг авсан юм.


BTS хамтлаг 2014 онд “Dark Wild” цомгоо гаргасан ба 109,908 хувь  борлогджээ. Үүний дараа тэд “2014 BTS Live Trilogy – Episode II: The Red Bullet” нэртэй аялан тоглолтоо эхлүүлж  Өмнөд Солонгос, Филлипин, Сингапур, Япон, Тайланд, Малайз-д тоглолт хийсэн ба 2015 оны есдүгээр сард ХонгКонг-д тоглолтоо өндөрлүүлсэн байна. 

Мөн 2014 онд Лос анжелст болсон KCON наадамд Өмнөд Солонгосоос Girls Generation хамтлагтай цуг оролцжээ.

УРАН БҮТЭЭЛИЙН ОРГИЛ ҮЕ

2015 оны зун гаргасан "Dope (쩔어)" хэмээх уран бүтээл нь 15 цагийн дотор 1,000,000 хандалт авч Billboard-д орж чадсан нь BTS хамтлагийн хувьд маш том амжилт байлаа. Үүгээр ч зогсохгүй хамтлагийн амжилтууд ар араасаа цуварч байв.

2016 оны аравдугаар сард гаргасан “Wings” хэмээх цомгийн гол дуу болох ‘Blood Sweat & Tears’ хэмээх уран бүтээл нь гарсан даруйдаа Өмнөд Солонгосын бүх чартуудад нэгдүгээрт орж чадсан бөгөөд цомог нь долоо хоногийн дотор 500,000 хувь борлогджээ.

Үүгээр ч зогсохгүй 26 орны iTunes-д тэргүүлсэн бөгөөд цомгийн гол дуу нь 24 цагийн дотор 6,000,000 хандалт авсан байна. Үүгээрээ тэд Кпопын түүхэнд шинэ рекорд тогтоожээ. Мөн Их Британий албан ёсны албум чартад орж чадсан анхны солонгос уран бүтээлч болсон байна. Үүний дараа “Youtube Music Global Top 100” жагсаалтын 16-д BTS хамтлаг бичигджээ. 

Billboard 200 Чартад 26 дугаар байранд бичигдэж 2ne1 хамтлагийн тогтоосон рекордыг эвдсэнээр Кпоп ертөнцөд BTS хамтлаг “цахиур хагалан” гарч ирсэн юм. 

Харин 2017 онд “Never walk alone” цомгоороо дөрвөн дуутай эргэн ирсэн хамтлагийн залуус маань цомгоо 700,000 хувь борлуулжээ. Мөн гол дуу болох “Spring Day” нь Өмнөд Солонгосын шилдэг найман чартыг тэргүүлж,  Америкийн iTunes чартад 8-т оржээ. Энэ нь шинэ амжилт байсан бөгөөд өмнө нь Өмнөд Солонгосын ямар ч дуучин Америкийн iTunes-ийн шилдэг 10-т багтаж байгаагүй юм.

24 цаг ч хүрэхгүй хугацаанд “Spring Day” дуу нь 9,000,000 хандалт авч BTS хамтлаг өөрсдийн тогтоосон өмнөх рекордыг эвдсэн. Гэвч долоо хоногийн дараа гаргасан тэдний “Not Today” дуу нь 24 цагийн дотор 10,000,000 хандалт авч дахин шинэ рекорд тогтоожээ. Гурав хоногийн дараа гэхэд 20,000,000 хандалт авсан бөгөөд энэ нь урьд өмнө нь Кпопд байгаагүй өндөр хандалт юм.

BTS хамтлаг 3,4 сая цомог борлуулсан бөгөөд ‘Wings’ цомог нь дангаараа 1,5 сая хувь борлогджээ. Мөн саяхан BTS хамтлаг Япон дахь Def Jam records-той гэрээ хийсэн бөгөөд Япон дахь үйл ажиллагааг нь Def Jam-аас шийдвэрлэх аж. Дашрамд сонирхуулахад Def Jam нь Universal Music Global-ийн салбар бөгөөд АНУ-д Жастин Бибер, Канье Вэст, Игги Азела нартай хамтран ажилладаг юм. 

Def Jam-ийн ерөнхий менежер Фэйзл Дуррэн: “Бид гэр бүлдээ BTS хамтлагийг хүлээн авч байгаадаа баяртай байна. Асар богино хугацаанд маш алдартай болсон нь үнэхээр гайхалтай санагдаж байна ” хэмээжээ

2017 онд BIG HIT энтэртайментаас Сэвон усан онгоцны осолд амь насаа алдсан хүмүүсийн гэр бүлийнхэнд 100,000,000 вон хандивласан байна. Энэ хандив нь BTS хамтлагийн гишүүдийн санаачлагаар хийгдсэн төдийгүй тус бүр 10 сая вон хандивлаж, харин энтэртайментаас 30 сая вон хандивлажээ. 

ХАМТЛАГИЙН ШАГНАЛУУД

Тэд хөгжмийн шагнал гардуулах ёслолуудын 84 төрөлд нэр дэвшиж, 53-т нь ялалт байгуулжээ. Мөн хөгжмийн нэвтрүүлгүүдийн 23 цомтой аж.

BTS хамтлагийн фэнүүдийг: A.R.M.Y гэнэ
BTS албан ёсны хаягууд:
Instagram: @bts.bighitofficial
Twitter: @bts_twt


ХАМТЛАГИЙН ГИШҮҮДИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА 

Тайзны нэр: Rap Monster (랩몬스터)
Жинхэнэ нэр: Ким намжүүн (김남준)
Үүрэг: Гол рэппэр, хамтлагийн ахлагч
Төрсөн өдөр: 1994 оны 9 сарын 12
Өндөр: 181 cm (5’11”)
Жин: 67 kg (147 lbs)
Цусны бүлэг: A
Төрсөн газар: Ilsan, Gyeonggi
Гэр бүл: Ээж, аав, дүү
Хобби: Интернетээр аялах

Түүний тухай сонирхолтой баримтууд:

  • Тэр Англи хэлээр маш цэвэрхэн ярьдаг
  • Тэр хар өнгөнд дуртай
  • Дуртай тоо: Нэг
  • Тэр цэвэр ус уух дуртай.
  • Хэрвээ тэр эмэгтэй байсан бол хамтлагийн гишүүн J-Hope-той болзох байсан бөгөөд Kanye West болон A$AP Rocky-ийн шүтэн бишрэгч
  • Тэрээр 100 гаран дуу зохиосон.

Тайзны нэр: Жин (진)
Жинхэнэ нэр: Ким Согжин (김석진)
Үүрэг: Туслах хоолой, хамтлагийн нүүр царай
Төрсөн өдөр: 1992 оны 12 сарын 4
Өндөр: 179 см
Жин: 63 кг
Цусны бүлэг: 0
Төрсөн газар: Gwacheon
Гэр бүл: Аав, ээж, ах
Хобби: Хоол хийх, видео тоглоом тоглох, зураг авах

Жин-ий тухай сонирхолтой баримтууд:

  • Тэр 4-ийн тоонд дуртай
  • Түүний дуртай улирал бол хавар
  • Түүний үлгэр жишээ авдаг хүн бол  BIGBANG T.O.P
  • Тэр ягаан өнгөнд дуртай
  • Тэр хоол хийхдээ хамгийн сайн нь.

Тайзны нэр: Шюга  (슈가)
Жинхэнэ нэр: Мин Юнги (민윤기)
Үүрэг: Гол рэппэр
Төрсөн өдөр: 1993 оны 3 сарын 9
Өндөр: 176
Жинt: 59
Цусны бүлэг: 0
Төрсөн газар: Buk-gu, Daegu
Гэр бүл: Аав, ээж, ах
Хобби: Зураг дарах

Шюга-гийн тухай сонирхолтой баримтууд

  • Тэр мах идэх маш их дуртай
  • Хэрвээ тэр эмэгтэй байсан бол Жин-тэй болзоно
  • Тэр цагаан өнгөнд дуртай
  • Түүний дуртай тоо бол гурав
  • Тэр шүлэг бичих дуртай
  • Түүний үлгэр жишээ авдаг хүн нь Kanye West

Тайзны нэр: J-Hope (제이홉)
Жинхэнэ нэр: Жон Хусог (정호석)
Үүрэг: Гол рэппэр, гоцлол бүжигчин
Төрсөн өдөр: 1994 оны 2 сарын 18
Өндөр: 177
Жинt: 65
Цусны бүлэг: А
Төрсөн газар: Gwangju
Гэр бүл: Аав, ээж, эгч
Хобби: Дуу сонсох

Хусог-ийн тухай сонирхолтой баримтууд

  • Тэр кимчи идэх дуртай
  • Хавар бол түүний хамгийн дуртай улирал
  • Ногоон өнгөнд дуртай бөгөөд түүний азын тоо бол долоо.
  • Тэр BTS хамтлагийн хамгийн сайн бүжиглэдэг гишүүн.
  • Тэр маш цэвэрч
  • Тэр дасгал хийх дургүй
  • Түүний үлгэр жишээ авдаг хүмүүс: G-dragon, A$AP Rocky, J.Cole, Beenzino.

Тайзны нэр: Жимин (지민)
Жинхэнэ нэр: Паг Жимин (박지민)
Үүрэг:  Гол хоолой, гол бүжигчин
Төрсөн өдөр: 1995 оны 10 сарын 13
Өндөр:  175
Жин: 61
Цусны бүлэг: А
Төрсөн газар: Busan
Гэр бүл: Аав, ээж, дүү

Жимин –ий тухай сонирхолтой баримтууд

  • Гурав бол түүний дуртай тоо
  • Тэр цэнхэр болон хар өнгөнд дуртай
  • Тэр тахианы мах, кимчи, төрөл бүрийн жимсэнд дуртай
  • Түүний үлгэр жишээ авдаг хүн нь BIGBANG Taeyang.

Тайзны нэр: V (뷔)
Жинхэнэ нэр:  Ким Тэхён  (김태형)
Үүрэг: Хоолой
Төрсөн өдөр: 1995 оны 12 сарын 30
Өндөр: 179
Жин: 62
Цусны бүлэг: AB
Төрсөн газар: Daegu
Гэр бүл: Аав, ээж, хоёр дүүтэй
Хобби: Хүмүүсийн тэр бүр сонсоод байдаггүй дуунуудыг сонсох, компьютер оролдох дуртай.

Тэхёний тухай сонирхолтой баримтууд: 

  • Тэр дахин давтагдашгүй зүйлст дуртай
  • Арав бол түүний дуртай тоо
  • Хар, ногоон болон цагаан өнгөнд дуртай
  • Тэр ааваасаа үлгэр жишээ авдаг.
  • Тэр хувцас, янз бүрийн чамин эдлэлүүд худалдаж авах дуртай.
  • Хамтлагийн гишүүд түүнийг “аймшигтай” хоол хийдэг хэмээн дүгнэжээ.

Тайзны нэр: Жонгүг (정국)
Жинхэнэ нэр: Жон Жонгүг (전정국)
Үүрэг: Гол хоолой, гол бүжигчин, мөн maknae буюу хамгийн залуу гишүүн
Төрсөн өдөр: 1997 оны 9 сарын 1
Өндөр: 178 см
Жинt: 66 кг
Цусны бүлэг: А
Төрсөн газар: Busan
Гэр бүл: Аав, ээж, ах
Хобби: Зураг зурах

Жонгүгийн тухай сонирхолтой баримтууд:

  • Тэр хуруугаа дуугаргах зуршилтай
  • Тэр гурилан бүтээгдэхүүнд дуртай
  • Хэрвээ тэр эмэгтэй байсан бол хамтлагийн  гишүүн Жин-тэй болзох байсан
  • Нэг бол түүний дуртай тоо
  • Улаан, хар болон цагаан өнгөнд дуртай
  • Түүний үлгэр жишээ авдаг хүн нь BIGBANG – G-Dragon 

Дараах оддын танилцуулга мэдээллийг сонирхохыг хүсвэл зурган дээр дараарай wink

              

                 

               

                         

                 

#BTS #Kpop