BLACKPINK хамтлагийн Lisa жүжигчний карьераа шинэ шатанд гаргахын тулд WME (William Morris Endeavor) агентлагтай гэрээ байгуулсан байна.
William Morris Endeavor (WME) нь маш алдартай, дэлхийд хамгийн том энтертайнмент агентлагуудын нэг юм. Angelina Jolie, Matt Damon, Denzel Washington, Justin Timberlake, Rihanna, Lady Gaga, Adele зэрэг маш олон алдартнуудыг төлөөлдөг.
Lisa WME-д нэгдсэн нь түүний жүжигчний карьерын хувьд том алхам болж байгаа бөгөөд дэлхийн хамгийн шилдэг уран бүтээлчидтэй мөр зэрэгцэн ажиллах боломж нээгдэж байна.
9-р сарын 29-нд түүний агентлаг LLOUD албан ёсоор мэдэгдэл хийхдээ:
“LISA нь кино болон телевизийн салбарт цаашид карьераа хөгжүүлэхийн тулд WME-тэй хамтран ажиллахаар болж байна” гэжээ.
Энэ нь HBO-гийн алдарт "The White Lotus" цувралд Mook дүрээр гарч ирсэн Lisa-гийн жүжигчний дебютын дараах чухал алхам юм. WME-тэй хамтран ажиллах болсон нь түүний жүжигчний карьер дахин олны анхааралд өртөхөд хүргэж, фенүүд нь цаашдын төслүүдийг нь тэсэн ядан хүлээж байна.
BLACKPINK хамтлаг одоо "Deadline" нэртэй аялан тоглолтоо хийж байгаа бөгөөд 10-р сарын 18–19-нд Гаосюн хотод, 10-р сарын 24–26-нд Бангкок хотод тоглох хуваарьтай байна. Тэд Азийн томоохон хотуудаар аялан тоглолтоо үргэлжлүүлэхээр төлөвлөжээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!