"ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ" нээлттэй өдөрлөг болно


Боловсролын үнэлгээний төвөөс зохион байгуулах "ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ-2017" нээлттэй өдөрлөг МАРГААШ буюу 2017 оны дөрөвдүгээр сарын 1-ны өдөр болно.

Тус өдөрлөг БСШУСЯ-ны харьяа "Шинэ эрин" лаборатори сургуулийн байранд 10:00-17:00 цагийн хооронд зохион байгуулагдах юм. Уг нээлттэй өдөрлөгийн хүрээнд иргэд олон нийт, шалгуулагчдад зориулсан ЭЕШ-ын бүртгэл, зөвлөгөө мэдээлэл өгөх, өргөдөл гомдол шийдвэрлэх, “Мэргэжил сонголт- ЭЕШ-ын бүтэц зохион байгуулалт, шалгалтад анхаарах зүйл" сэдэвт уулзалт  мөн ЭЕШ-ын сорил шалгалтыг зохион байгуулж, дүн оноог танилцуулна гэж БҮТ-өөс мэдээллээ.

#Мэргэжил #Оюутан #Сурагч #ЭЕШ #Lesson