Техник ТЕХНОЛОГИЙН ОЛИМПИАД болж байна


Сондор | YOLO.MN
2017-03-30

Нийслэлийн Боловсролын Газрын арга зүйчээр ажиллаж байсан МУ-ын гавьяат багш М.Цэрэнханд тэртээ 23 жилийн өмнө анх "Техник технологийн олимпиад"-ыг санаачлан зохион байгуулж байжээ. Энэ жилээс тус олимпиадыг МУ-ын гавьяат багш М.Цэрэнханд, Н.Лхагва, Н.Бавуудорж, Н.Батбаяр нарын нэрэмжит болгон БГД-ын лаборатори Ганзам 20-р сургууль дээр зохион байгуулж байна.

Олимпиадад дөрвөн төрлөөр дүүрэг бүрээс шалгарсан 560 гаруй багш, сурагчид, 20 шүүгч оролцож байна.

Техник технологийн олимпиад нь төрөл бүртээ онол дадлага, техник бодлого, зохион бүтээлт, усан бассейн, нисэх болон авто загварын зориулалтын талбай, стэнд роботын зам зэрэг төрлүүдээр аваргуудаа шалгаруулдаг.

Олимпиадад оролцогсдын бүтээлүүдийг харуулсан ФОТО сурвалжлагыг хүргэж байна.





















































































#olympiad #Lesson #School #Teenagers