Р.Уэстбуркийн гайхамшиг үргэлжилсээр


Цэцээ | YOLO.MN
2017-03-23

NBA-ийн улирлын тоглолтууд үргэлжилж байна. “Оклахома Сити Тандер” талбайдаа “Филадельфи 76” багийг хүлээн авч, улирлын 70 дахь тоглолтоо хийлээ.

Расселл Уэстбрукээр ахлуулсан “Тандер” тоглолтын эхнээс давамгайлсан бөгөөд тэд дөрвөн үеийн турш өрсөлдөгчдөө ямар ч боломж олгосонгүй.

Улмаар 122:97-гоор “Тандер” хожин, улирлын 40 дэх ялалтаа өвөртлөв.

Тус тоглолтод Расселл Уэстбрук 18 оноо, 11 самбар, 14 оновчтой дамжуулалт өгч, улирлын 35 дахь трипль-даблиа гүйцэтгэсэн юм.

Энэ үзүүлэлтийг хийхдээ Уэстбрук 100 хувьтай довтолж, торгуулийн шидэлтийг мөн нэг ч алдаагүй байна. Ийнхүү тэрбээр трипль-дабль хийхдээ 100 хувьтай, 100 хувьтай чөлөөт шидэлт гүйцэтгэсэн түүхэн амжилтын эзэн боллоо.

#Sport #Basketball #Freetime #NBA