Охидын шинэ хамтлаг "NEXT MONSTER"-ийн анхны гишүүн Evelli-г танилцууллаа


Т.Онон | YOLO.MN
2025-05-27

YG Энтертэйнмэнт удахгүй дебют хийх охидын хамтлагийнхаа анхны гишүүнийг олон нийтэд танилцууллаа.

YG Энтертэйнмэнтийн үүсгэн байгуулагч Ян Хён Сүг дөрвөн гишүүнтэй шинэ охидын хамтлаг байгуулахаар төлөвлөж буйгаа зарласан. Тэрээр шинэ хамтлагийн гишүүдийг дебютээс нь өмнө, яг BABYMONSTER-ийн жишгээр дадлагажигч үеэс нь олон нийтэд танилцуулахаар төлөвлөж байгаа бөгөөд ирэх жилээс гишүүн бүрийн соло дууг гаргах зорилготой гэдгээ мэдэгдсэн юм.

YG Энтертэйнмэнт “NEXT MONSTER” нэртэй шинэ охидын хамтлагийнхаа анхны гишүүн болох Эвелли-г албан ёсоор танилцууллаа. Австрали гаралтай, 15 настай Эвелли YG-д хоёр жилийн турш бэлтгэгдсэн.

Доорх видеонд Эвелли Doechii-ийн “Nosebleeds” дууг хэрхэн коверлосныг үзээрэй.

#NEXT MONSTER #Evelli