2000 ам.доллар хүртэлх шагналын сантай олон улсын ТЭМЦЭЭН, УРАЛДААНУУД


Д.Түшигт-Эрдэнэ | YOLO.MN
2017-03-23

Дотоодын тэмцээн уралдаанд оролцохоос гадна олон улсад зарлагдаж байгаа, хүүхэд залуус өрсөлдөх боломжтой уралдаанд ч мөн оролцохыг эрмэлзэж байгаарай. Хэрэв тэгвэл чиний англи хэлний чадвар сайжрахаас гадна, аливаад өрсөлдөх хандлага ч тэр чинээгээр нэмэгдэж, байр эзэлсэн тохиолдолд үнэ цэнэ чинь өсөж хэтдээ намтар дээр бичигдэх нэг  зүйл нэмэгдэж байна гэсэн үг. Ингээд ойрын хугацаанд зарлагдаад буй олон улсын зарим тэмцээн уралдааны мэдээллийг хүргэж байна. Таалагдсанаа туршаад, өрсөлдөөд үзээрэй. wink

AФРИКИЙН ӨДӨР (Africa Day 2017)

Irish times сэтгүүлээс Africa Day 2017-д зориулан нийт бичээчдийн дунд уг уралдааныг гурав дахь жилдээ зарлаж байна. Уралдааны зорилго нь шинэ авьяасыг нээж илрүүлэх, бичих чадварыг хөгжүүлэхэд оршино. Оролцогчид Африк улстай холбоотой түүх эсвэл яруу найраг бичиж оролцох юм.
Уралдааныг дараах гурван төрлөөр шүүн дүгнэнэ.
- Бага сургууль (дээд тал нь 250 үг, Англи хэл дээр, гараад бичсэн байж болно)
- Дунд сургууль (дээд тал нь 1000 үг, Англи хэл дээр,заавал шивсэн байх хэрэгтэй)
- Насан хүрэгчид (дээд тал нь 2000 үг, Англи хэл дээр, заавал шивсэн байх хэрэгтэй)
Шагналын хэмжээ:
- Ялагчид 2017 оны тавдугаар сар 21-нд irishtimes.com сайт дээр нийтлэгдэнэ.
- Төрөл бүрийн ялагчид 50 евро хүртэлх мөнгөн дүнгээр үнэгүй ном авах эрх бэлэглэнэ.
Бүх орны иргэдэд нээлттэй.
Эцсийн хугацаа: 2017 оны 5-р сарын 3
Хэрвээ илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дараарай.


БАЙГАЛИАС СУРАЛЦАХ НЬ... (Learning from Nature)

Байгалиас суралцах нь хэмээх энэхүү тэмцээн 14 хүртэлх болон 14-25 гэсэн 2 насны ангиллаар явагдах юм. Гол сэдвийн хүрээнд та бүхэн эрдэмтэд, уран бүтээлчид байгалиас урам зориг, онгод авдаг шиг залуучууд бид бүхэн байгалиас юу сурч болох үүнийгээ ирээдүйд хэрхэн ашиглах талаар өөрийн туршлага, шинэ санаагаа хуваалцах ёстой. Таны эссэ Англи, Франц , Герман, Испани, Япон гэсэн 5 хэлний аль нэгэн дээр нь 700 хүртэлх үгтэй байх ёстой.
Шагналын хэмжээ(ангилал тус бүрд):
- 1-р байрт 1 оролцогч 100,000, иен буюу 880 орчим ам.доллар, гарын бэлэг, батламж (2017 оны 11 сард Япон улсын Токио хотод болох ёслолын ажиллагаанд оролцох эрх, бүх зардлыг зохион байгуулагчдын зүгээс даана.)
- 2-р байрт 2 оролцогч, 50,000 иен буюу 440 орчим ам.доллар, гарын бэлэг, батламж
- 3-р байр 5 оролцогч гарын бэлэг, батламж
- Тусгай шагнал 25 оролцогч гарын бэлэг, батламж
Бүх орны иргэдэд нээлттэй.
Эцсийн хугацаа: 2017 оны 6-р сарын 15. (2017 оны 10 сард ялагчид тодорно.)
Хэрвээ та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дараарай.


“УХААЛАГ ТОСГОНУУД” (Smart Villages) гэрэл зургийн уралдаан 2017

Дэлхий даяар нийт 1.3 сая хүн хөдөө орон нутагт амьдарч байгаа бөгөөд эдгээр хүмүүс тогтмол, аюулгүй эрчим хүчийг хэрэглэх боломжгүй байдаг. Уг тэмцээний гол сэдэв нь энэхүү шаардлагатай байгаа тогтмол эрчим хүч хэрхэн хөдөө орон нутгийн хөгжүүлэх мөн үүнийг хэрхэн үр дүнтэй ашиглах талаар юм.
Ялагчдыг дараах 4 төрлөөр шалгаруулна:
- Аялал жуучлал, хөдөө аж ахуй гэх зэрэг салбар дах эрчим хүчний ашигтай хэрэглээ
- Эрүүл мэнд, боловсрол, ус, байгаль орчны хамгаалал гэх зэрэгт оруулах тогтмол эрчим хүчний нөлөө
- Тогтмол эрчим хүч болон хүйс
- Тогтмол эрчим хүчний хүрээн дэх шинэ нээлтүүд: шинэ технологи, асуудлыг шийдэх шинэ гарц гэх мэт
Шагналын хэмжээ:
1-р байр, 1 оролцогч $2000
2-р байр, 1 оролцогч $1000
Төрөл тус бүрд 2 хүнд $500
18-аас доош насны нэг гэрэл зурагчинд US$1000-ыг тус тус олгоно.
Бүх орны гэрэл зурагчдад нээлттэй.
Эцсийн хугацаа: 2017 оны 4-р сарын 30. (2017 оны 5 сард ялагчид тодорно.)
Хэрвээ та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дараарай.


ХҮН ТӨРӨЛХТНИЙ ЗАЛУУ МАНЛАЙЛАЙГЧДАД АМЬДРАХ ОРЧИН БҮРДҮҮЛЭХ НЬ 

(The Habitat for Humanity Young Leaders Build 2017)

Энэхүү уралдааны гол зорилго нь Ази Номхон далайн орнуудын хүүхэд залуусыг гэр оронгүй байгаа айл өрхүүдийг дэмжих зорилготойгоор нэгэн дор цуглуулах явдал юм. Залуу сайн дурын ажилчид эдгээр иргэдийн өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлэх, ядуурлаас гаргах зорилгоор боломжийн үнэтэй орон байрны төлөө хандив цуглуулах аж.

Үүний хүрээнд хүүхэд залуус болон албан байгууллагуудын хооронд дараах уралдааныг зарлаж.

Уралдааны зорилго:
- HYLB-ын үргэлжлэх хугацаанд хүүхэд залуусыг хариуцлагатай байхад чиглүүлэх
- Орон байрын асуудалд анхаарахад илүү олон залуусыг сэдэлжүүлэх
- Газар болон орон байрны асуудалд залуус өөрийн дуу хоолойгоо хүргэхэд урам өгөх

Санхүүжилт олгох асуудлууд:
- Өмч хөрөнгийн аюулгүй байдал- хүн бүр газар болон орон гэртээ ямар нэгэн айдасгүйгээр амьдран суух эрхтэй.
- Хүйсийн эрх тэгш байдал гэх зэрэг орно.

Шагналын хэмжээ:
- Нийтдээ 40 төсөл хөтөлбөрт санхүүжилт өгөх бөгөөд санхүүжилтийн дээд хэмжээ нь $250 байх болно
- Хэрвээ шаардлагатай гэж үзвэл нийт санхүүжилт дээр нь 50 хүртэл хувийн нэмэлт санхүүжилт олгох юм.

Ази номхон далайн орны хүүхэд залуус болон бүх байгууллагуудад нээлттэй.
Эцсийн хугацаа: 2017 оны 3-р сарын 31.
Хэрвээ та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дараарай.

#Essay #world #Lesson #Photography