Анхаарлаа төвлөрүүлэх аргуудаас...


Б.Лхагвацэрэн | YOLO.MN
2017-03-20

Хичээл хийх хэрэгтэй гэдгийг мэдсээр байж хийж чаддаггүй, номоо нээгээд уншихгүй зүгээр суудаг, өөр зүйлд сатаарч хичээлээ анхааралтай хийж чаддаггүй гэх мэт асуудлууд тулгардаг бол чамд дараах хэдэн зөвлөгөөг хүргэе.

Зорилгоо тодорхойлоод идэвх чармайлт дүүрэн хичээлээ хийж эхэллээ. Гэтэл хийж байгаа зүйлд анхаарал төвлөрөхгүй бол тодорхойлсон зорилго, зүтгэл юунд ч хэрэггүй.

 

Анхаарал чинь сарнихад дараах зүйл нөлөөлнө.


−    Тухайн үед чиний сэтгэл санаа хаа нэг газар “тэнүүчилж” яваа
−    Чамд бараа материалын эсвэл өөр нэг зүйлийн хэрэгцээ дутуу байх
−    Тухайн орчин хичээл хийх боломжгүй, тав тухгүй, чимээ шуугиантай байх

Анхаарлаа сайжруулахын тулд:
−    Өөрт тухтай хичээл хийх орчноо бүрдүүл.
−    Бие махбодын хэрэгцээг хичээл хийхээсээ өмнө хангах хэрэгтэй.
−    Хичээл хийхдээ зөвхөн нэг хичээлээ давтаад байлгүй өргөн хүрээг хамруул. Удаан хугацаатай нэг хичээлийг давтах нь чамд залхуутай эсвэл ядаргаатай санагдаж болно. Ядарсан, залхсан, анхаарал сарнисан үед өөр нэг хичээлээ хий. Ингэснээр нэг талаар амарч, нөгөө талаар анхаарлаа дахин төвлөүүлж болох юм.
−    Аливаа хүний нэг сэдэв дээр төвлөрч чадах хамгийн урт хугацаа ихэнхдээ 30 минут байдаг. Тэглээ гээд 30 минутад нэг завсарлаж болохгүй. Харин 25-30 минутад сандлаасаа босч цонхоороо орчноо нэг ажаад гүнзгий амьсгалж 1-2 минутын дараа хичээлээ хийж анхаарлаа сэргээж болох юм.


Бүү залхуур, бүү хойшлуул, бүү шантар! wink


Үргэлжлэл бий....

#Teenagers #advice #Lesson