TOEFL-д бэлдэж буй хүмүүст зориулсан шилдэг 5 АППЛИКЭЙШН


goodyouths.com | YOLO.MN
2017-03-14

TOEFL iBT Preparation

TOEFL IBT Preparation бол TOEFL IBT-д бэлдэгчдэд хамгийн их хэрэгтэй аппуудын нэг. Энэ апп танд TOEFL-ийн шалгалтанд хэрэгтэй олон үгсийг цээжлэхэд туслах ба сурсан үгсээрээ шалгалт өгөн өөрийгөө дүгнэх боломжтой юм. Archaeology, biology, environment, social sciences гээд олон ангилалд үгсээ хувааж өгсөн учир та өөрийнхөө мэргэшиж буй салбарын үгсээ цээжлэхэд илүү хялбар болгож өгсөн юм.


150 Selected English Essay            

150 гаруй загвар эссэтэй энэхүү апп-аас та эссэ бичих арга зүйг сурч өөрийн эссэгээ илүү өндөр түвшинд бичдэг болоорой. Маш нийтлэг сэдвүүдээр бичигдсэн эссэнүүд тул хэзээ нэгэн цагт танд заавал тус болох болно.


TOEFL Test- iBT Preparation

TOEFL Test- iBT Preparation нь дотроо олон төрлийн тоглоом, таавар зэргээс бүтсэн бөгөөд энэ нь танд хэлний түвшингээ илүү хөгжилтэй, хялбар аргаар дээшлүүлэхэд тань туслах болно. Мөн TOEFL-ийн шалгалтанд орж ирдэг маш олон үгсийг гол утга ба эсрэг болон ойролцоо утгатай үгсээр нь цээжлэх боломжийг олгож хэрэглээг нь хүртэл жишээ болгон харуулдаг байна. Маш олон хэрэгтэй зүйлсийг цогцоор нь шингээсэн энэхүү апп-ийг хэрэглээд үзэхэд илүүдэхгүй юм.


TOEFL English Vocabulary Cards

Үгсийн сан болон унших чадварт тань хэрэгтэй энэхүү апп нь маш олон тайлбар, жишээнүүдээс бүрдсэн “flashcard”-ийг өөртөө багтааснаараа онцлог юм. Цээжлэх үгсийг тань түвшинээр нь ангилж өгсөн учир таны мэддэг үгс таарвал дараагийн түвшин руу шилжих боломжтой.

 


TOEFL Test Incorrect Words

Энэхүү апп-т алдаа олох дасгалууд багтсан учир арай шинэлэг аргаар шалгалтандаа бэлдэхэд тань туслах юм. Төрөлхийн англи хэлтэй хүмүүс ч эргэлзмээр 1670 гаруй дасгал багтсан тул англи хэлээ сайжруулах явдалд тань сайн туслагч байх нь гарцаагүй.

 

Б.Батхүү

#TOEFL #English #App