Англи аялга, дуудлага сурч буй хүнд санал болгох ТАВАН КИНО


goodyouths.com | YOLO.MN
2017-03-10

Гэрэл зургийг: Б.Өлзийсайхан

Англи аялга нь Америк англи хэлийг бодвол хавь илүү төвөгтэй, ойлгомжгүй сонсогддог гэдэгтэй санал нийлэх байх. Гэсэн хэдий ч тансаг чамин сонсогдох энэ дуудлагад татагдахгүй байхын аргагүй. Тэгвэл доорх таван кино таны чихийг баясгах нь гарцаагүй.

The King’s Speech (2010)

Энэхүү кино нь George Хаан VI олны өмнө нь ярих айдсаа хэрхэн даван туулж буй талаар гарах болно. Аялгын хувьд үнэхээр ярих юм байхгүй бөгөөд цэвэр англи дуудлагаар хэрхэн ярих талаар ч мөн зөвлөгөө оруулсан байдаг.


The Theory of Everything, 2014

ХХ-р зууны агуу онолын физикч, сансар судлаач Стивен Хокинг, их сургуульдаа өөрийн эхнэр болох Cambridge-ийн оюутан Жэйнтэйгээ хэрхэн учирч дурласан болоод амьдралд нь тулгарсан асуудлыг хэрхэн шийдвэрлэж амжилтанд хүрсэн талаар гарах болно.Түүнчлэн энэхүү киногоороо Эди Рэдмэйн өөрийн анхны Оскарын шагналыг уг дүрээр хүртсэн билээ. Энэхүү кино нь цэвэр Англи дуудлагаар ярих бөгөөд зарим онолын үг ашиглагдсан нь ойлгомжгүй санагдаж магадгүй.


Sherlock Holmes (2010-2017)

Этгээд, гаж, сэтгэцийн өвчтэй гэж бусад нь бодох боловч тэр бол гоц авьяастай төрсөн нэгэн. Доктор Ватсон ба Шерлок Холмосын алдарт цуврал номыг амилуулан та бүхэнд хүргэж байна. Хэдий англи, америк дуудлага хоёуланг ашиглах боловч нэг үзэж эхэлсэн бол заавал дуусгамаар тийм л сонирхол татуулсан кино гэж дүгнэмээр байна.


Doctor Who (1963-одоог хүртэл)

“Доктор Хэн” цувралыг мэдээгүй, сонсоогүй бараг байхгүй бизээ. Английн хамгийн өргөн тархсан телевизийн суваг ВВС-тэй хамтран хамгийн анх 50 гаруй жилийн өмнө цацаж байжээ. Өдий 12 Докторын нүүрийг үзсэн уг цуврал нь харь гариг, сансар огторгуй гээд байж боломгүй мэт санагдах тэдгээрийн мангасуудын талаар гарах болно. Зарим хүн үүнийг хэтэрхий хүүхдийн гэж хэлэх болов ч таны хэзээ ч төсөөлөөгүй гайхмаар, цочирдмоор үйл явдлаар дүүрэн байна гэдгийн батлан хэлэх байна. Дуудлага аялгын хувьд цэвэр Англи хэл дээр бөгөөд тайлбар бичиг (subtitle)-тэй үзэхийг санал болгож байна.


Harry Potter and the Deathly Hallows-Part 2, 2011

Илүүц үг хэрэггүй биз ээ. Энэхүү цуврал дээр бүх ойлгомжгүй байсан санаанууд дэлгэгддэг тул илүү сонирхолтой гэж хэлж болно.

Б.Эмүжин

 

#English #Lesson #teenagers #Advice #movie