Найз охин эсвэл ээжийгээ баярлуулах 10 ГАЙХАЛТАЙ САНАА


Үжин | YOLO.MN
2017-03-07

Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр буюу бидний нэрлэж заншсанаар Мартын 8-ны баяр маргааш болно. Харж явдаг охин, найз охин эсвэл ээжийгээ хэрхэн баярлуулах талаар эргэлзэж суугаа бол чамд дараах мэдээлэл санаа олоход чинь тусална гэж найдаж байна. wink

Жич: Ээждээ өгч болох бэлэг бол , найз охинд өгч болох бэлэг бол  тэмдэглэгээ хийсэн болно.

1.  Дуртай зүйлийг мэддэг бол маш сайн
Хэрэв чи ээжийнхээ эсвэл найз бүсгүйнхээ юунд дуртай /гоёл чимэглэл, уншдаг ном, хувцасны загвар гэх мэт/ зүйлсийг мэддэг бол маш сайн. Өөрөөр хэлбэл түүнтэй холбогдолтой зүйлийг нь авч өгвөл маш их баярлана гэсэн үг. Нэг үгээр юу түүнийг баярлуулах талаарх маш том нууцыг чи төвөггүй мэддэг учир чамд бэлгийн санаа чинь тодорхой байна.

2. Үнэртэй ус
Цэцгийн баглаанд дургүй эмэгтэй хүн байхгүй ч энэ удаагийн зөвлөгөөнд үүнийг алгасаад харин үнэртэй усыг зөвлөх байна. Гэхдээ үнэртэй ус сонгож авахдаа түүнд таалагдах эсэхийг нь сайн бодолцоорой. Чиний бэлгийг толины өмнө тоосонд даруулаад байлгахыг хүсэхгүй л байгаа биз дээ. Тиймээс худалдагчтайгаа зөвлөлдөж, эмэгтэй найз байдаг бол түүнийг дагуулан явж сонголтондоо туслуулаарай.

3.  Гараар хийсэн  зүйл
Охид “өхөөрдөм” зүйлст дуртай. Нэн ялангуяа чамайг түүнд зориулж гар урлалаа хийх гэж хичээн уруулаан жимийн, гар нь бага зэрэг салгалж догдолж байсныг тэд нүдэндээ төсөөлөхөөр улам хайр нь хүрдэг юм. Тиймээс тэдэнд дараах хэд хэдэн санаа бүхий зүйлсээс хэрэгжүүлж болох юм. Доор дурдагдаагүй өөр санааг ч интернэтээр мөн хайгаарай. /DIY gift for girlfriend/

 

Энгийн бөгөөд чамин

Энгийн бөгөөд чамин


"Миний чамайг хайрлах шалтгаан"

"Миний чамайг хайрлах шалтгаан"


Хэрэв ойр хавьд чинь би байхгүй бол үүнийг "үнсээрэй" /Kiss me нэртэй шоколад/

Хэрэв ойр хавьд чинь би байхгүй бол үүнийг "үнсээрэй" /Kiss me нэртэй шоколад/



4.  Хос цамц
“Бид бол хос” гэдгээ нийтэд мэдэгдэх нэг арга бол хос цамц билээ. Мөн цамц гэлтгүй хос зүйлс маш их байдаг, тэдгээрээс сонгож болно. Гэхдээ бас л түүнд таалагдах эсэхийг бодолцох хэрэгтэй. Тэр хос зүйлийг тийм ч таашаадаггүй бол энэ зөвлөгөөг дагах хэрэггүй.

5. iPod
Хөгжим сонсох дургүй охин гэж лав байдаггүй байх. Дуу сонсохоор утасных нь цэнэгийг нь барчихдаг гэж нэг бус удаа сонсож байсан бол энэ яг тохиромжтой сонголт юм шүү. Эсвэл чанартай, сайн дуугаралттай чихэвч ч авч өгч болох юм. Мөн дуртай дууг нь түүвэрлэн CD-н дээр хуулж өгөөрэй. wink

6. Эгдүүтэй зүйл
Охид эгдүүтэй зүйлст дуртай байдаг гэдгийг дээр өгүүлсэн. Тиймээс хэрэглэж болохоор хэрнээ энгийн биш чамин бөгөөд өхөөрдөм зүйл сонгохыг зөвлөж байна.

7. Гоо сайхны хэрэгсэл
Охидын гоо сайхны хэрэгсэл гэж байдаг. Нүүрний мист эсвэл тос, гарын тос, уруул өнгөлөгч, сормуусны будаг гээд түүнд хэрэг болох зүйлийг авч болно. Энэ удаад мөн л эмэгтэй найзаа дагуулж явахад гэмгүй. Чанартай бүтээгдэхүүн сонгохыг зөвлөж байна.

8. Гэнэтийн бэлэг
Гэнэтийн бэлэгт охид бүгд л дуртай. Гэхдээ гэнэтийн бэлэг гэхээр л цонхнынх нь доор зүрхэн хэлбэртэй гал асаах мэтээр бүү хязгаарлаж бодоорой. Аюулгүйн хувд бодсон ч гэсэн энэ нь эрсдэлтэй. Заавал энэ баяраар гэлтгүй энгийн өдрүүдэд ч энэхүү аргыг хэрэглэвэл харилцаа тань илүү бат бөх, тааламжтай болно.

9. Амттан
Энэ бол уламжлалт арга хэдий ч охид хэзээ ч уйддаггүй. Гол нь амттандаа биш тэд нэг дор тийм олон амттанг хараад сэтгэл нь “цаддаг” юм. Гэхдээ энэ нь нэг талаараа найз охиныг чинь таргалуулах магадлалтай ч гэлээ шоколад нь сэтгэл санаа тайвшруулдаг гэдгийг эрдэмтэд тогтоосон байдаг. Хөгжилтэй байдлаар бодоход тэр чамтай жаахан маргалдаад гиюүрч суухдаа нэг сникерс идчихээд чам руу залгах ч юм бил үү, хэн мэдлээ. cheeky

10. Гараар бичсэн захидал
Мессежээр, чатаар бичих нь амьд харилцаа биш. Дээр үед хосууд биесээсээ хол үедээ сэтгэлийн үгсээ хэрхэн илэрхийлж байсан гэж бодож байна, ЦААСАН ЗАХИДАЛ. Яг хуучин үеийнх шиг, бүр дугтуйнд хийгээд марк наагаад, амыг нь наагаад өгвөл бүр ч гоё санагдах болно. Мэдээж захидал дээрээ яагаад тэр хүн чиний хувьд чухал байдаг, гомдоож байсан бол уучлал эрэх, цаашдаа хэрхэн бие биедээ сайхан хандах гээд өөрийн чин сэтгэлийг илэрхийлсэн  зүйлсийг бичээрэй. Тиймээс чат дээрх шиг устгахгүй, тэр хадгалаад дараа нь дахин уншиж болно.

Ингээд эцэст нь сануулахад сэтгэл шингэсэн бүхэн сайхан шүү дээ. laugh

#gift #girls #Mart8 #Teenagers #DIY #LOVE