“Түүнд хэцүү үед нь хань болж, хажууд нь байж чадна гэдгээ ойлгуул”


ССҮТөв | YOLO.MN
2017-03-02

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Намайг мартахын тулд өөр охинтой харилцаж байгаа гэсэн

Би тэр хүнтэй хэцүү үед нь хамт байж хамтдаа бүхнийг хийхийг хүсэж байна. Намайг өөрийг нь ойлгохгүй гээд салсан гэсэн намайг мартахын тулд өөр охидтой харьцаж байгаа гэсэн.

Сайн байна уу би танай сайтын үнэнч фэн хэхэ, надад зөвлөгөө өгөх гэж байгаад баярлалаа.

Би одоо 15 настай, миний үеийн хүүхдүүд үерхэл нөхөрлөлийг их ноцтой хүлээн авдаг. Би сар хагасын өмнө хүнтэй үерхээд салсан. Өмнө нь хүнтэй үерхэж байгаагүй болохоор бүгд л их гоё байсан. Бид бие биедээ үнэхээр сайн байсан юм, найзууд маань ч “та хоёр их гоё хос шүү” гээд л... Гэтэл тэр өөр охинтой их дотно харьцаж эхэлсэн. Бидний харилцаа муудсан үед өөр охинтой харьцахаар нь уур хүрч хардаж байсан юм. Гэтэл гэнэт л надаас “хоёулаа хэд хоног харьцахгүй байя” гэсан юм.

Тэгээд нэг өдөр надад салъя гэж хэлсэн, би үнэхээр яахаа мэдээгүй.  Дараа нь үнэнийг олж мэдсэн, учир нь тэр хүнд гэр бүлийн асуудал тохиолдсон , надаас өөрийгөө өвдөж байгаагаа нуусан байна лээ. Мэдээж намайг бодсон байж болох ч гэсэн надад үнэхээр хэцүү байна. Би тэр хүнтэй хэцүү үед нь хамт байж хамтдаа бүхнийг хийхийг хүсэж байна. Намайг өөрийг нь ойлгохгүй гээд салсан гэсэн намайг мартахын тулд өөр охидтой харьцаж байгаа гэсэн. Би одоо яах вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Хүмүүс хоорондоо ярилцаж байж ойлголцдог юм шүү

Хэрвээ тэр хүн чамтай хамт байхыг хүсээд асуудлаасаа болоод харилцаагаа тасалсан бол чиний зүгээс хэцүү үед нь хань болж, хажууд нь байж  чадна аа гэдгээ ойлгуулах нь чухал.

Сайн байна уу, захидал илгээсэнд баярлалаа.

Хамгийн түрүүнд тэр хүн чамтай хамт байхыг хүсэж байна уу гэдгийг мэдэх хэрэгтэй. Хэрвээ тэр хүн чамтай хамт байхыг хүсээд асуудлаасаа болоод харилцаагаа тасалсан бол чиний зүгээс хэцүү үед нь хань болж, хажууд нь байж  чадна аа гэдгээ ойлгуулах нь чухал. Эцэст нь хэлэхэд хүмүүс хоорондоо ярилцаж байж ойлголцдог юм шүү.

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.

Зөвлөгөө өгсөн Сэтгэл Судлалын Үндэсний Төвийн сэтгэл судлаач Б.Энхлэн

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Problem #Асуудал #Хайр #LOVE #Teenagers