"ХАЙРЫН KЛУБ" уран сайхны киногоо Юнивишн, Скаймедиа видео сангаас үзээрэй


Сондор | YOLO.MN
2017-02-24

“Хайрын клуб” уран сайхын кино   видео санд нэмэгдлээ

Өсвөр насныханд тулгардаг бүхий л асуудлыг харуулсан "Хайрын клуб" уран сайхны кино  Юнивишн, СКАЙмедиа видео санд орлоо.

Жирийн сурагч Амараа болон сургуулийн бүх охидын харцыг булаадаг Содоо нар сургуулийн “Номын клуб”-т орсноор бүх үйл явдал эхэлнэ.

Тус номын клубын ахлагч, санасандаа заавал хүрдгээрээ алдартай охин Халиуны төлөвлөсөн зүйл нурсны улмаас яах ч аргагүй болж Амарааг нэгэн үдэшлэгт урих болно. Энэ явдлаас цааш учир нь үл мэдэгдэх сонин бөгөөд сонирхолтой үйл явдлууд ар араасаа ундарна. Үүнээс цааш хэрхэн өрнөхийг Юнивишн, СКАЙмедиа видео сангаас үзээрэй.

Ахлах ангийн хүүхдүүдийн мөнхийн сэдэв бол найз, үерхэл нөхөрлөл, хайр дурлал шохоорхол байдаг билээ. Тэр бүгдийг тод томруунаар харуулсан, UUKHAI pictures болон YOLO.mn сайтын хамтын бүтээл юм.

#LoveClub #Mobiplay #Movie