ДУГУЙЛАН: Хөлбөмбөгийн "ДМЮ" клуб


Оюука | YOLO.MN
2017-02-21

Хөлбөмбөг сонирхогч хүүхэд багачууд болон эцэг эхчүүдэд мэдээлэл хүргэх үүднээс Дөчин мянгат Юнайтед буюу "ДМЮ" хөлбөмбөгийн дугуйлангаар энэ долоо хоногт зочиллоо. Пүрэв гарагт 14.00 цагт "Кёкүшюү Би Яа" цогцолборт байрлах тус клубт очиход 15 хүртэлх насны шигшээ баг нь бэлтгэл хийж байв.

Клубийн дасгалжуулагч Д.Нанжид "Спортоор хичээллээд амжилт үзүүлээгүй байлаа ч тамирчин байсан хүүхэд маш өөр байдаг. Хүнтэй харьцах харилцаа, үүрэг хариуцлага хүлээх чадвар, хүнтэй нийцэх зохицох тал дээр гээд олон зүйл дээр ялгаа харагддаг. Багийн спорт тэр дундаа хөлбөмбөгөөр хичээллэж байгаа хүүхдүүд бусдаасаа өөр байдаг. Нэг хүний үйлдэл, хөдөлгөөнөөс багийн хамт олон дасгалжуулагч ивээн тэтгэгч гээд олон хүний хөлс хүч хөдөлмөр шалтгаалдаг. Ийм учраас давхар, давхар хариуцлага хүлээдэг учраас нэг, нэгнийхээ төлөө хичээж зүтгэж сэтгэл гаргадаг чадвартай болдог. гэдгийг хэлсэн юм.

"ДМЮ" клубийн хувьд Монгол Улсын хөлбөмбөгийн өсвөр, залуучууд насанд хүрэгчдийн ангилалын УАШТ, футзалны тэмцээнд сүүлийн жилүүдэд медалийн буухиагаа таслаагүй.

Монгол Улсын өсвөрийн хөлбөмбөгийн шигшээ багт "ДМЮ" клубээс хамгийн олон тамирчид дуудагддаг.

Өсвөрийн УАШТ, футзалны тэмцээнд сүүлийн жилүүдэд 3-аас доошгүй насны ангилалд тогтмол медаль хүртэж байгаа, БНХАУ Хөх хот, Санъяа зэрэг хотуудад хамтарсан бэлтгэл, олон улсын тэмцээнд хөлбөмбөгчдөө оролцуулдаг гээд олон давуу талаараа бусад клубуудэд үлгэрлэж буй. Ийм ч учраас хөлбөмбөгийн клубуудын төлөөлөл болгон урьтаж зочилсон юм.

2017-2018 оны жилийн шинэ элсэлтдээ 2004 оноос хойш төрсөн буюу 13 хүртэлх насны хүүхдүүд авч байгааг хөлбөмбөг сонирхогч болон эцэг эхчүүдэд сануулъя.

Тус клубийн байршил Зайсанд байрлах "Кёкүшю Би Яа” ордон, Чингэлтэй дүүргийн спортын хорооны заал.

Клубийн менежер Ч.Бат-Эрдэнэ-94902030

ХИЧЭЭЛИЙН ХУВААРЬ:

Гараг 11 хүртэлх нас 13 хүртэлх нас 15 хүртэлх нас 11,13 нас хүртэлх
Мягмар 09:00-10:30 10:30-12:00 15:00-17:00 17:00-19:00
Пүрэв 09:00-10:30 10:30-12:00 14:00-16:00 16:00-18:00
Бямба       09:00-11:00
Ням       09:00-11:00







 

Олон улсын тэмцээнд алдраа дуурсгаж тэнгэрт төрийн далбааг мандуулсан АМЖИЛТААС нь дурдвал:

2012 онд БНХАУ Эрээнд болсон тэмцээнээс 15 хүртэлх насны баг алтан медаль
2013 онд БНСУ Инчёнд Азийн өсвөрийн хөлбөмбөгчдийн Фестивальд 12 хүртэлх насны баг V байр
2014 онд Улаанбаатарт болсон Монгол туургатны аварга шалгаруулах тэмцээнээс 12 хүртэлх насны баг мөнгөн медаль
2014 онд БНСУ-ын Хвасонд болсон Азийн өсвөрийн хөлбөмбөгчдийн Фестивальд 12 хүртэлх насны баг хүрэл медаль, 15 хүртэлх насны баг дөрөвдүгээр байр
2015 онд БНСУ-ын Ансёнд болсон Азийн өсвөрийн хөлбөмбөгчдийн Фестивальд 12 хүртэлх насны баг хүрэл медаль
2015 онд БНХАУ-ын Хөх хотод болсон хоёр орны шилдэг найман багийн тэмцээнээс 15 хүртэлх насны баг алтан медаль

2015 онд БНХАУ-ын Санья хотод болсон “Нэг бүс, нэг зам” тэмцээнээс 12 хүртэлх насны баг хүрэл медаль
2016 онд БНХАУ-ын Улаанхад хотод болсон футзалын тэмцээнээс 12 хүртэлх насны баг хүрэл медаль
2016 онд БНХАУ-ын Санья хотод болсон тэмцээнээс 12 хүртэлх насны баг алтан медаль

 

#Sport #Freetime #teenagers #soccer