"Өөрийгөө зовоон байж гүрийсээр л байх хэрэгтэй юу?"


ССҮТөв | YOLO.MN
2017-02-20

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Хэцүү байна. Надад туслалцаа өгөөч

Тэгсэн ч хайрласаар л байх юм. Харин түүнийг хэдийнэ өөр хүнд хайртай болчихсон байх вий хэмээн эмээж байна.

Би найз хөвгүүнээсээ салаад 5 сар болж байна. Гэсэн хэдий ч одоо хүртэл хайртай хэвээрээ байна. Хүмүүс намайг мартахыг зөвлөн би ч тэдний хэлснээр өөрийгөө завгүй байлган, харьцаагаа таслан, найзуудтай нь ч харьцаагүй. Тэгсэн ч хайрласаар л байх юм. Харин түүнийг хэдийнэ өөр хүнд хайртай болчихсон байх вий хэмээн эмээж байна. Би яах ёстой юм бол оо? Өөрийгөө зовоон байж гүрийсээр байх хэрэгтэй юу аль эсвэл дахин харилцах ёстой юу? Харилцах болсон ч яаж эхлэвэл дээр вэ? Хэцүү байна. Надад туслалцаа өгөөч.

ЗӨВЛӨГӨӨ: Ямар ч хариу сонсоход бэлэн байхаар эхлээд сэтгэл зүйгээ бэлдээрэй

Хэрвээ түүний талаарх бодлоосоо болоод бусад зүйлсэд анхаарал хандуулахад хэцүү байвал аль болох хурдан ярилцаад ойлголцох хэрэгтэй.

Сайн байна уу, захидал илгээсэнд баярлалаа. Эхлээд найз хөвгүүнээсээ яг яагаад салах болсон бэ, бас энэ харилцаа чиний анхаарлын ихэнх хэсгээ зориулах тийм чухал харилцаа мөн үү  гэдэг асуултуудад хариулах нь хамгийн чухал. Өсвөр насанд анхаарал хандуулах чухал зүйлс олон байдаг, хичээл сурлага, хобби, зорилго, мэргэжил сонголт, найз нөхөд гээд л. Хэрвээ түүний талаарх бодлоосоо болоод бусад зүйлсэд анхаарал хандуулахад хэцүү байвал аль болох хурдан ярилцаад ойлголцох хэрэгтэй. Түүнээс ямар ч хариу үйлдэл, хариу сонсоход бэлэн байхаар эхлээд сэтгэл зүйгээ сайн бэлдээрэй. Амжилт хүсье.

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.

 

Сэтгэл Судлалын Үндэсний Төвийн Туслах сэтгэл судлаач Б.Алтанцэцэг

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

 

#Problem #Асуудал #Хайр #LOVE #Teenagers